Солонгосын EXIM банкны захиалгаар, KDHEC-ны компанийн боловсруулсан 10-н аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөлд дотоодын зөвлөх cонгох сонгон шалгаруулалтанд манай компани нь өрсөлдөж, сонгогдсон билээ. Уг компанийн мэргэжилтэнүүдтэй хамтран 6 сарын хугацаанд төсөл хэрэгжүүлэх гэж буй 10 аймгийн нөхцөл байдалтай танилцаж, орчны судалгаа шинжилгээг хийсний үндсэн дээр ТЭЗҮ-г амжилттай боловсруулан Эрчим хүчний яамны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж, дэмжигдлээ.