Search
Close this search box.

“Залуус-II”хотхоны цахилгаан хангамж

“Залуус-II” орон сууцны хорооллын гадна цахилгааны хангамжийн төслийг манай компани нийт 8 сарын хугацаанд хийж, гүйцэтгэн УБЦТС ТӨХК-д амжилттай хүлээлгэн өглөө.

Энэхүү ажлын хүрээнд 2 ком 10кВ-ын хуваарилах байгууламж, 10кВ-ын 19.5км кабель шугам, 10/0.4кВ-ын 2×630кВА-ын 12 ширхэг ХТП, 110/35/10кВ-ын “Цэвэрлэх” дэд станцын 10кВ талын  өргөтгөлийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Тус хорооллын гадна цахилгаан хангамжийг шийдсэнээр 2500 айлын орон сууц, 1100 сурагчтай сургууль, 375 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, оффис, олон нийтийн барилга, байгууламжийг цахилгаанаар хангах нөхцөл бүрдэж байна.