Search
Close this search box.

13. “Дэлхийн эрчим хүчний төлөв байдал – 2019” нь дэлхийн эрчим хүчний ирээдүйн талаархи тод дүр зургийг харуулж байна.

Дэлхийн эрчим хүчний агентлагаас (IEA) жил болгон гаргадаг тэргүүлэх ач холбогдол бүхий тайлангуудын нэг болох “World Energy Outlook 2019” (WEO-2019) буюу “Дэлхийн эрчим хүчний төлөв байдал – 2019” тайланд ирээдүйд эрчим хүчний ерөнхий төлөв байдал өнөөдрийхөөс шал өөр байна хэмээн тодорхойлсон байна.

Энэхүү тайланд газрын тосны хангалттай нийлүүлэлттэй зах зээл болон геополитикийн хурцадмал байдал, үл ойлголцол, агаарын бохирдолын өсөлт хийгээд дэлхийн цаг уурын өөрчлөлтийг бууруулах бодлогын хүлээгдэж буй үр дүнгийн хооронд ялгаа, түүнчлэн эрчим хүчтэй холбоотой бүхий л амлалтууд хийгээд дэлхийн 850 сая хүнийг хангах эрчим хүчний хомсдол зэрэг зөрүүтэй ойлголтууд их байгаа талаар дурьдсан байна.

Мэдээж хэрэг урьдын адилаар засгийн газраас гаргах шийдвэрүүд ирээдүйн эрчим хүчний системийн хөгжилд чухал хэвээр байна. Үүнээс үүдээд WEO-2019 дээрх ирээдүйн эрчим хүчний төлөв байдал нь одоогийн шийдвэр гаргагч нарын баримталж буй бодлого, хөрөнгө оруулалт, технологи болон бусад сонголтоос хамаараад өөр хоорондоо зөрүүтэй зураглалууд гараад байгаа юм.

Эдгээр зураглалууд нь бүгд үндсэн асуудлыг шийдэхийг эрэлхийлж байна – одоо байгаа цэгээс хаашаа, хэрхэн хүрэхийг…

IEA-ын гүйцэтгэх захирал доктор Fatih Birol: “Дэлхийн эрчим хүчний төлөв байдлын энэ жилийн онцолсон зүйл бол дэлхийн эрчим хүчний системийг өөрчлөх ганц эсвэл энгийг шийдвэр биш юм. Бүхий л технологи эсвэл түлш нь эдийн засгийн тоглолтонд оролцох шаардлагатай байдаг. Ийм учраас засгийн газар тодорхой үүрэг хариуцлагатай ажиллаж, ирээдүйг тодорхойлох хамгийн том цар хүрээг бий болгож чадах хүчтэй бодлого боловсруулагчид хэрэгтэй” хэмээжээ.

Тогтвортой хөгжлийн зураглал бүх хүмүүст ашигтай, зардал багатай эрчим хүчний үйлчилгээг үзүүлдэг олон төрлийн түлш, технологийн ачаар утааг огцом бууруулж чадаж байгаа нь харагдаж байна.

Одоогийн бодлогын зураглалаар бол эрчим хүчний эрэлт 2040 он хүртэл жилдээ 1.3%-иар өсч улмаар эрчим хүчний зах зээлийн бүхий л чиглэлд сөргөлдөөн гарч, эрчим хүчтэй холбоотой утаа ялгаруулалт үргэлжилсээр байна.

Шинэ бодлого нэртэй байсан Тогтсон бодлогын зураглал (эдгээрийг илүү дэлгэрэнүй судалмаар байвал STEPS, SDS, CPS гэсэн түлхүүр үгсийг ашиглаарай 😊) нь ирээдүйн дүр зургийг харуулсан бөгөөд энэ нь найдвартай, тогтвортой эрчим хүчний ирээдүйн зорилго юм.

Энэ бодлогын хүрээнд эрчим хүчний эрэлт 2040 он гэхэд жилд 1%-иар өсч байхаар харуулсан бөгөөд нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай СЭХ-ний эх үүсвэрүүд тэргүүлэх үйлдвэрлэл буюу уг өсөлтийн талаас илүү хувийг хангаж, байгалийн хийн 1/3-ийг эзэлж байхаар төлөвлөж байгаа юм. Газрын тосны хэрэглээ 2030-аад онд буурч, нүүрсний хэрэглээ ч мөн адил буурах аж. Эрчим хүчний салбарын зарим бүрэлдэхүүн жишээ нь цахилгаан эрчим хүч хурдацтай өөрчлөгдөж байна.

Гэсэн хэдий ч цэвэр эрчим хүчний эрч хүч нь дэлхийн эдийн засаг, хүн амын өсөн нэмэгдэж буй нөлөөг нөхөхөд хангалтгүй юм. Утааны ялгарлын өсөлт удаашрах боловч 2040 оноос өмнө хүсч буй хэмжээнд хүртлээ багасч чадахааргүй байна.

Утааг тогтвортой замналд нь оруулах их ажилтай зэрэгцэн дэлхийн олон засгийн газруудын хувьд эрчим хүчний аюулгүй байдал асуудал хэвээр байна.

Уламжлалт эрсдэл still байсаар кибер аюулгүй байдал, эрс тэс цаг агаарын байдал зэрэг зүйлүүд байнгын сонор сэрэмжийг шаардаж байдаг. Үүний зэрэгцээ цахилгаан эрчим хүчний салбар дахь өөрчлөлт, шинэчлэл нь бодлого боловсруулагчдаас технологийн өөрчлөлт, эрчим хүчний системийн уян хатан ажиллагаатай холбоотойгоор өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд хурдан шилжиж,  шийдвэр гаргах чадвартай байхыг шаардсаар байна.

“Дэлхий нийтээрээ утааг бууруулахад лазер мэт анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байна. Иймээс засгийн газар, хөрөнгө оруулагчид, компаниуд болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүрэг бүхий бүх хүмүүсийг хамарсан томоохон эвслийг бий болгохыг уриалж байна” гэж доктор Birol маань хэлэв.

Тогтвортой хөгжлийн хувилбар руу чиглүүлэхэд хамгийн их нөлөөлдөг элемент бол эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх явдал юм. Одоогийн байдлаар үр ашгийн сайжруулалт удааширч байна: 2018 онд 1.2 хувьтай байгаа нь 2010 оноос хойш ажиглагдсан дунджаас хоёр дахин бага байгаа бөгөөд шаардлагатай үзүүлэлт буюу 3%-тай харьцуулахад хамаагүй доогуур байгаа юм.

Цахилгаан эрчим хүч нь Тогтвортой хөгжлийн зураглалд ойрын хорин жилийн хугацаанд хэрэглээ өсч байгааг харж болох цөөн хэдэн эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэг юм. Цахилгаан эрчим хүчний эцсийн хэрэглээний эзлэх хувь нь 2040 он гэхэд өнөөгийн тэргүүлэгч газрын тосны хэрэглээнээс давж байна. Нар, салхины цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нь бараг бүх өсөлтийг хангахаар байна.