ESCO-ийн гол зарчим нь эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхэд хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд төслийг эрчим хүчний гүйцэтгэлтэй холбоотой урт хугацааны гэрээнд үндэслэж хэрэгжүүлдэг. ESCO нь төслийн анхны зардлыг шууд эсвэл гуравдагч этгээдийн оролцоотойгоор санхүүжүүлж болох бөгөөд үйлчлүүлэгчээс урьдчилсан хөрөнгө оруулалт шаардлагагүй байдгаараа онцлог юм. Уг гэрээний бүтэц нь ESCO-ийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир юу вэ? гэвэл эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлэхэд урьдчилсан хөрөнгө оруулалтын зардал нь саад болдог тул энэ асуудлыг ESCO тухайн үед шийдэж урт хугацааны гэрээний тусламжтайгаар өөрсдийн зардлыг нөхдөг юм.
ESCO зах зээлийн өсөлт 2017 онд 28.6 тэрбум доллар байсан бол 2018 онд 30.9 тэрбум доллар болж Хятад улс уг зах зээлийг тэргүүлсэн хэвээр байгаа юм.
Хөгжиж буй болон хөгжингүй орны эрчим хүчний үр ашигт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсч буй бодлого боловсруулагчид ESCO-ын тусламжтайгаар үүнийг хэрэгжүүлэх боломжтой юм. Жишээлбэл: ESCO холбоо хэд хэдэн улсад байгуулагдсан нь эдгээр бодлого боловсруулагчдын мэдээллийн эх үүсвэр болсноор зогсохгүй, санхүүгийн байгууллагуудад уг ойлголтын талаархи мэдлэгийг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй байгаа юм. Уг холбоо ESCO төлөөлөгчдөө үйлчлүүлэгч эсвэл төрийн албан хаагчидтай холбож, үр ашгийн хэмнэлтийг хэмжих, баталгаажуулах хэрэгсэлийн гэрээ болон протоколыг боловсруулахад дэмжлэг үзүүлдэг байна. Мөн Засгийн газрууд ESCO-г олон нийтийн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах үр дүнгийн гэрээ байгуулах санал ирүүлэхийг уриалж ESCO зах зээлийг суртчилж байна. ESCO төслийн мэдээллийн сан ба бусад мэдээллийн хэрэгслийг сайжруулах, ESCO төслийн тендер зарлах нарийн төвөгтэй бичиг баримтыг боловсруулах ажилд тусгайлан төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж, чадавхийг бэхжүүлэх зэрэг үр дүнтэй арга хэмжээнүүдийг хэд хэдэн оронд хэрэгжүүлээд байгаа юм.
Монгол улсын хувьд мөн адил Эрчим хүчний хэмнэлтийн хууль батлагдсанаас хойш эрчим хүчийг хэмнэх, алдагдлыг бууруулах тал дээр нэгдсэн ойлголтыг бий болгож байгаа бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрсөн Пүрэв гарагт /11-р сарын 15/ “Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн нэгдсэн зөвөлгөөн”-ийг зохион байгуулсан. Уг зөвөлгөөнд ЭХЗХ-с 2016-2019 оны хооронд бүртгэгдсэн ҮХХ болон эрчим хүчний хэмнэлтийн менежер, ESCO эрх бүхий үйл ажиллагаа явуулдаг байгууллага, эрчим хүчний аудиторууд цуглаж амжилттай хэрэгжиж буй төсөл, техник технологи болон эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин хийгээд хуулийг хэрэгжилтийн талаар санал бодлоо солилцсон, хамтын ажиллагааг сайжруулахад тусалсан арга хэмжээ болж өндөрлөсөн билээ.
Тайланг татах: https://webstore.iea.org/download/direct/2891?fileName=Energy_Efficiency_2019.pdf