Search
Close this search box.

Латин Америк болон Карибын тэнгис нарны эрчим хүчний асар их өсөлтийн босгон дээр байна…

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA)- аас гаргасан тайланд 2050 он гэхэд дэлхийн эрчим хүч үйлдвэрлэлийн ¼-ийг нарны эрчим хүчээр хангадаг болно гэсэн үзүүлэлтийг гаргажээ.

Латин Америк болон Карибын тэнгисийн орчимд суурилуулсан НЦС-ын хүчин чадал 2050 он гэхэд 40 дахин нэмэгдэх боломжтой талаар IRENA шинэ тайландаа дурьдсан байна. Жилийн 7 тэрбумаас давсан хөрөнгө оруулалт нь тус бүс нутгийн НЦС-ын одоогийн байгаа 7 ГВт суурилагдсан хүчин чадлаас зууны дунд үе гэхэд 280 ГВт хүртэлээ нэмэгдэх ажээ. Нарны эрчим хүчний үйлдвэрлэл Ази, Хойд Америк, Европт өндөр хэвээр байгаа хэдий ч зах зээлийн өсөлт нь бусад бүс нутагруу шилжих төлөвтэй байна.

Дэлхийн нийт НЦС-ын суурилагдсан хүчин чадал 480 ГВт байгаагаас 2050 онд 8000 ГВт-д хүрэх буюу жил бүр 9%-ийн өсөлттэй байна гэж тооцоолоод байгаа юм. “Нарны эрчим хүч болон бусад сэргээгдэх эх үүсвэрүүд нь өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, нүүрстөрөгчийн ялгаралтыг хязгаарлах хамгийн үр дүнтэй бөгөөд бэлэн шийдэл юм” гэж манай IRENA-ийн Ерөнхий захирал Francesco La Camera агаа хэлсэн байна. “ СЭХ бол ашигтай, хямд, уур амьсгалд аюулгүй тул эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг сааруулах, ажлын байр бий болгох, эрүүл мэндийг сайжруулах зэрэг олон давуу талтай тогтвортой хөгжлийн түлхүүр юм. Ялангуяа нарны эрчим хүч нь 2050 гэхэд хамгийн чухал эрчим хүчний үүсвэр болохоор төлөвлөж байна. Латин Америкийн зах зээл дээр төлөвлөсөн өсөлтийн хурд нь бүх улс оронд эрчим хүчний шилжилтийг өргөжүүлж чадна гэдгийг харуулж байгаа бөгөөд энэ нь боломжтой зүйл юм”.

Хэрэв зөв бодлого баримтлавал нар, салхи гэх мэт сэргээгдэх эрчим хүчний өөрчлөлт нь нийгэм, эдийн засгийн хувьд ихээхэн ач тусыг авчирах бөгөөд дэлхийн нарны эрчим хүчний үйлдвэрлэл нь 2050 он гэхэд 18 сая гаруй хүнийг ажлын байраар хангах боломжтой байгаа нь өнөөдрийн 4.4 сая ажлын байраас 4 дахин их үзүүлэлт юм.

Үүнтэй адилаар дээврийн нарны хавтангийн системийг суурилуулах нь нэмэгдэж өргөн цар хүрээг үүсгэх бөгөөд энэ нь сүлжээнээс зүгээр цахилгаан худалдаж авахаас илүү сонирхол татахуйц зах зээл юм. Дээврийн нарны хавтангийн суурилуулалт Бразил, Хятад, Герман, Мексик зэрэг улсуудад нэмэгдэж зах зээлээ тэлсээр байна.

Онцлох статистик:

  1. Нарны эрчим хүчний үйлдвэрлэл нь энэ эрчээрээ нэмэгдвэл 2050 он гэхэд CO2-ын ялгаруулалтыг 21%-иар бууруулах боломжтой.
  2. 2050 он гэхэд НЦС-ын суурилагдсан хүчин чадлын 50% Хятад эзэлж тэргүүлсэн хэвээр байх бөгөөд дараагаар нь Хойд Америк 20%, Европ 10% байхнээ.
  3. Нарны эрчим хүчинд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ дунджаар 68%-иар буюу 2018 онд 114 тэрбум ам.доллар байгаагаас 2050 онд 192 тэрбум ам.доллар болж нэмэгдэнэ.
  4. Нарны эрчим хүчний 1 кВт.ц-ын өртөг 2018 онд 8.5 цент байгаа нь 2050 онд 1.4-5 цент болтлоо буурна.
  5. Инновацын ачаар нарны эрчим хүч хурдацтай хөгжсөөр байгаа бөгөөд үүний тод жишээ нь 2018 онд хөвөгч НЦС-ын суурилагдсан хүчин чадал 1 ГВт болсон байна. Хуримтлуур (battery storage) болон цахилгаан автомашинууд нь НЦС-ыг эрчим хүчний системд өндөр бүтээмжтэй, уян хатан ажиллахад нөлөө үзүүлэх гол хүчин зүйлүүд болоод байгаа юм.

Тайлан:  “Future of Solar Photovoltaic. Deployment, investment, technology, grid integration and socio-economic aspects”.