Search
Close this search box.

1971-2016 оны дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтэц

Дэлхийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн бүтцээс харвал нүүрсээр үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ зонхилсон хэвээр байгаа хэдий ч сүүлийн 3 жилийн хугацаанд буурч 2016 оны хувьд 38.4%-д хүрсэн нь 2001 оноос хойш тохиолдсон хамгийн бага үзүүлэлт юм.
  • Байгалийн хийгээр үйдвэрлэх эрчим хүчний хэмжээ аажмаар өсч 1990 онд 15% хүрсэн, тэр үеэс хойш тогтвортой өсч 2016 онд 23.2% болсон байна.
  • Сэргээгдэх эрчим хүчний хувьд мөн адил  24.2%-тай байгаа бөгөөд анхандаа зөвхөн усан цахилгаан станц ашиглан үйлдвэрлэдэг байсан бол сүүлийн жилүүдэд нар, салхины эрчим хүчний хөгжлөөс үүдэлтэйгээр өсөлт нь нэмэгдэж байна.
  • 1970-1980-аад онд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл тогтмол өсч, цахилгаан үйлдвэрлэлийн 17 орчим хувийг эзэлж байсан ч 2000-аад оноос хойш ойролцоогоор 10%-иар буурчээ.
  • Нефьтээр үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ 1973 оны нефтийн хямралын өмнөхөн эрчим хүчний үйлдвэрлэлийн бараг 25%-ийг эзэлдэг байсан, тэр үеэс хойш буурсаар байна. Тухайн үедээ эрчим хүчний үйлдвэрлэлд ашигладаг нүүрсний дараа ордог түлш байсан бол 2016 онд үйлдвэрлэлийн дөнгөж 3 хувийг эзэлж тавд орсон юм.
  • Дэлхий даяар үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчинд нефьтийн хэрэглээ огцом буурч байгаа ч Ливан, Ирак мөн Ямайка зэрэг хэд хэдэн оронд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 70 гаруй хувиа нефьтээр хангаж  байна. Бахрейн, Катар, Тринидад, Тобаго, Бруней Даруссалам зэрэг улсууд эрчим хүчний үйлдвэрлэлийг 100 хувь нефьт болон байгалийн хийгээр хангаж байна.