Search
Close this search box.

Ази тив салхины эрчим хүчний зах зээлд ноёрхоно…

2018 оны байдлаар Ази нь далайн салхины эрчим хүч /onshore/-ний cуурилагдсан хүчин чадал нь 230 ГВт байгааг 2050 он гэхэд 2600 ГВт хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA) шинэ тайландаа дурдсан билээ. Тэр үед энэ бүс нутаг нь салхины эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч болох бөгөөд далайн салхины эрчим хүчний 50-иас дээш хувь, дэлхийн салхины суурилагдсан эрчим хүчний 60%-ийг дангаараа эзэлнэ гэсэн үг юм.

“Future of Wind” номонд 2050 он гэхэд дэлхийн салхины эрчим хүчний хэмжээ 10 дахин нэмэгдэж 6000 ГВт хүрч болох талаар дурджээ. Төлөвлөсөн он гэхэд салхи дэлхийн эрчим хүчний хэрэгцээний 1/3-ийг хангаж мөн цахилгаанжуулалттай хосолсноороо Парисын хэлэлцээрийн зорилтыг хангахад шаардагдах нүүрстөрөгчийн бууралтын 1/4-ийг хангана гэжээ. Энэ зорилгод хүрэхийн тулд далайн болон хуурай газрын салхины эрчим хүчний чадал өнөөдрийнхтэй харьцуулахад жил бүр дөрөв дахин нэмэгдэх шаардлагатай юм.

“Сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаараа уур амьсгалын өөрчлөлтгүй, аюулгүй ирээдүйд хүрэх боломжтой” гэж IRENA-ын Ерөнхий захирал Francesco La Camera хэлсэн байна. “Салхины эрчим хүч шиг хямд өртөг бүхий сэргээгдэх эрчим хүчний технологиуд бэлэн болсон бөгөөд эдгээр нь нүүрстөрөгчийн хийн ялгаралыг бууруулах хамгийн үр дүнтэй, шуурхай шийдэл юм. Бидний зураглалын дагуу 2050 он хүртэл дэлхийн эрчим хүчний өөрчлөлтийг бий болгосноороо уур амьсгалын аюулгүй, тогтвортой байдлыг хангаж болно гэдгийг техникийн болон эдийн засгийн хувьд боломжтой болохыг харуулж байна. Дэлхийн салхины эрчим хүчний нөөцийг нээх нь онцгой, чухал ач холбогдолтой байх болно. Үнэн хэрэгтээ салхины эрчим хүч нь энэ маягаараа дундад зууны цахилгаан үйлдвэрлэх хамгийн том, цорын ганц эх үүсвэр болж болох юм. Энэ нь бидэнд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилгоо биелүүлэхэд туслахын сацуу эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох, улмаар тогтвортой хөгжлийг хурдасгах болно.”

Дэлхийн салхины үйлдвэр нь 2030 он гэхэд 3,7 сая гаруй хүн, 2050 онд 6 сая гаруй хүн ажиллах боломжтой жинхэнэ ажлын мотор болно гэж IRENA-ын шинэ тайланд дурьджээ. Эдгээр тоо нь 2018 оны сая гаруй ажлын байрнаас гурав, тав дахин их байгаа юм. Дотоодын хангамжийн сүлжээг бий болгож, бэхжүүлж байдаг үйлдвэрлэл хөдөлмөрийн талаархи бодлого нь салхины үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжсэнээрээ одоо байгаа эдийн засгийн үйл ажиллагааг ашиглан орлого болоод хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжтой.

Гэвч ойрын хэдэн арван жилийн хугацаанд дэлхийн салхины эрчим хүчний өсөлтийг хурдасгахын тулд  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь гол түлхүүр байх болно. Өнөөдөр дэлхийн хуурай газрын салхины эрчим хүчний жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 67 тэрбум доллар байгааг 2050 оны түвшинд 211 тэрбум доллар болгох шаардлагатай.

Онцлох статистик:

  1. 2050 он гэхэд дэлхийн хуурай газрын салхины эрчим хүчний суурилуулалтын 50 гаруй хувийг Ази, дараа нь Хойд Америк (23%), Европ (10%) эзэлнэ. Далайн салхины эрчим хүчний хувьд Ази 60%-ийг дангаараа, Европ (22%), Хойд Америк (16%)-ийг хангана.
  2. Азийн хүрээнд Хятад улс 2050 он гэхэд хуурай газрын болон далайн салхины эрчим хүчний суурилуулалтаараа 2525 ГВт болон тэргүүлж дараагаар нь Энэтхэг (443 ГВт), Солонгос (78 ГВт), Зүүн Өмнөд Ази (16 ГВт) байна.
  3. Дэлхий даяар хуурай газрын СЭХ /onshore/-ний цахилгаан эрчим хүчний тэгштэгсэн тариф (levelised cost of electricity (LCOE)) 2018 онд 6 цент/кВт.ц байгаатай харьцуулахад 2050 оны үед 2-3 цент/кВт.ц болж буурах ба далайн салхины эрчим хүчний /offshore/ хувьд 13 цент/кВт.ц байгаа нь 3-7 цент/кВт.ц болж буурна.
  4. 2018 оны байдлаар хуурай газрын салхины эрчим хүчинд ашиглагдаж байгаа салхин турбины хэмжээ 2,8 МВт байгаа 2025 он гэхэд 4-6 МВт болтол нэмэгдэх бол далайн салхины эрчим хүчний хэрэглээ 15-20 МВт болж магадгүй хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна. Хөвөгч салхин станц нь 2050 он гэхэд дэлхийн салхины эрчим хүчний суурилуулсан хүчин чадлын 5-15 орчим хувийг (бараг 1000 ГВт) хангах боломжтой.

Эх сурвалж: https://www.irena.org/newsroom/pressreleases/2019/Oct/Asia-Poised-to-Become-Dominant-Market-for-Wind-Energy