“SUN DAY” компанит ажлын дүнгээр EIA буюу эрчим хүчний мэдээллийн сангаас гаргасан “Эрчим хүчний сарын хэрэглээ”-ний тайлан (2019 оны 8 дугаар сарын 31-ны байдлаар) шинжилгээний дүнгээс үзэхэд АНУ-ын нийт эрчим хүч үйлдвэрлэлийн ихээхэн хувийг нар, салхины эрчим хүч эзэлж байна.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд (ж.нь, биомасс, газрын гүн, усан цахилгаан станц, нар, салхи) нь 2019 оны эхний найман сарын байдлаар цэвэр дотоодын цахилгаан үйлдвэрлэлийн 18.49 хувийг эзэлж байна гэж SUN DAY мэдэгдэв. Жилийн өмнө сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 17.95% байжээ.
Бага оврын НЦС-ын хэмжээ өмнөх оны эхний 8 сартай харьцуулахад 13,7%-иар өсч, нийт цахилгаан үйлдвэрлэлийн 2,7%-ийг эзэлж байна. Харин тархмал буюу дээврийн НФЦҮ нь 19,1%-иар өсч, нийт нарны эрчим хүч үйлдвэрлэлийн 1/3 буюу 32,6%-ийг хангаж байгаа нь бусад эрчим хүчний эх үүсвэртэй харьцангуй өсөлт нь хурдан байгааг харуулж байна.
Үүнээс гадна АНУ-ын салхины эрчим хүч үйлдвэрлэл 4,4%-иар өсч, нийт үйлдвэрлэсэн эрчим хүчний 6,94%-ийг хангаад байгаа бөгөөд салхи болон нарны үйлдвэрсэн цахилгаан 8-р сарын байдлаар АНУ-ын эрчим хүч үйлдвэрлэлийн 1/10 (9.64%)-ийг эзэлж байна. Нэмж дурдахад биомасс 1,4% (2.5%-иар өссөн), газрын гүн 0,4% (3.2%-иар өссөн) хангаж байна.
Сэргээгдэхтэй харьцангуйгээр цөмийн эрчим хүч 0,6%-иар, нүүрс 13,9%-иар буурсан бол эдгээрийг орлож байгалийн хийгээр эрчим хүч үйлдвэрлэх нь 6,5%-иар өссөн байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр холбогдон сонирхоорой 😊
https://www.eia.gov/electricity/monthly/current_month/epm.pdf