Амазон компани 2024 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 80%-ийг, 2030 онд 100%-ийг СЭХ-ээр хангах зорилгоо биелүүлэхийн тулд салхи болон нарны цахилгаан станцын 3 шинэ төсөлд хөрөнгө оруулалт хийлээ.
Тус компани нь АНУ-ын хамгийн том корпорацтай Шотладын Кинтир хойгт байрлах 50 МВт-ын Амазон СЦС-ын эрчим хүч худалдан авах гэрээг байгуулсанаа мэдэгдсэн билээ. Мөн Хойд Каролина, Виржиниа мужуудад 215 МВт-ын хүчин чадалтай хосолсон нарны төслүүдийг зарлаад байна.
“Бид энэ жил 8 төсөл зарлаад байна цаашид илүү олныг хийх болно” гэж Амазоны тогтвортой байдал, хөгжүүлэлтийн захирал Kara Hurst мэдэгджээ. “Бид СЭХ-нд хөрөнгөө оруулалт хийснээрээ дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчийн ул мөрийг шийдвэрлэхэд чухал алхам болох юм”
Гурван төсөл 2021 он гэхэд “Amazon Web Services” дата төвүүдийг эрчим хүчээр хангахаар төлөвлөгдөөд байна. Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний 1,6 ГВт-ын хүчин чадалтай 70 гаруй төслийг хэрэгжүүлдэг тус компани нь 2040 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтийг 0 түвшинд хүргэхээр зорин ажиллаж байна.