European Bank for Reconstruction and Development (EBRD) буюу Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжүүлсэн дэлхийн хамгийн том НЦС болох Benban үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсноо мэдэгдэв. Уг төсөл нь 1,5 ГВт-ын суурилагдсан хүчин чадалтайгаар Египетийн цөлд 37 км2 талбайг хамарч баригджээ.
2017 онд EBRD-ээс Benban төслийг санхүүжүүлэхээр 500 сая ам.долларын төсвийг баталсан нь Египетэд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх том алхамыг тавьж өгсөн юм. Энэхүү төслийг Ногоон уур амьсгалын сан, Европын холбоо, SEMED MDA-ын хандивлагч байгууллагууд (Австрали, Финлянд, Франц, Герман, Итали, Нидерланд, Норвеги, Швед, Испани, Тайпей Хятад, Их Британи) дэмжиж ажиллаж байна.
Видеоноос онцлох тоонууд:
6,000,000 нарны хавтан ашигласан
1,000,000 айл өрхийг цахилгаанаар хангана
8000-10000 хүнийг ажлын байртай болгосон
Benban нь CO2 ялгаралтыг жилд 1.9 сая тонноор бууруулах болно
Benban нь Египетийн нийт суурилагдсан хүчин чадлыг 3%-ийг эзэлж байна.
Холбоос линкээр танилцуулга бичлэгийг үзээрэй 😊
https://www.youtube.com/watch?time_continue=244&v=iH0xDjzCBKg