Олон улсын эрчим хүчний агентлаг (International Energy Agengy IEA)-ын сэргээгдэх эрчим хүчний зах зээлийн хамгийн сүүлийн үеийн урьдчилсан мэдээний дагуу дараагийн 5 жилд орон сууц, худалдаа болон үйлдвэрийн барилга байгууламжууд НФЦҮ-ийг суурилуулах ажлыг эрчимтэй эхлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, хэрэглэх хэлбэрийг өөрчлөх ажээ.
Бидний мэддэгээр тархмал НФЦҮ-ийн хэрэглээ нь өнөөдөр IEA-аас гаргасан “Renewables 2019” зах зээлийн тайлангийн гол цэг нь болоод байгаа юм.
Энэхүү тайланд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан нийт хүчин чадал 2019-2024 оны хооронд 50%-иар өсөх хандлагатай байна гэж тооцоолсон. Одоогийн АНУ-ын нийт суурилагдсан хүчин чадалтай дүцэхүйц энэ 1200 ГВт-ын өсөлт нь зардлыг хэрхэн бууруулах болон засгийн газрын бодлоготой хэр уялдаж байгаагаас шалтгаалах юм. НФЦҮ-ийн өсөлтийг ойролцоогоор 60% гэж тооцоолж байна. Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд одоогийн байдлаар СЭХ-ний оролцоо 26% байгааг 2024 онд 30% хүртлээ өсөх төлөвтэй байна.
Хүлээгдэж буй өсөлтөнд хүрэхийн тулд СЭХ-ний хүчин чадал өнгөрсөн 20 жилийн хугацаанд тогтмол өсөлттэй байдаг байсан бол өнгөрсөн жил анх удаа зогссон байна. Сэргээгдэх эрчим хүчний хэмжээ нь дэлхийн тогтвортой эрчим хүчний зорилтыг хангахад шаардлагатай хэмжээнээсээ доогуур хэвээр байна.
“СЭХ бол дэлхийн хоёр дахь том цахилгааны үүсвэр юм. Гэхдээ бид урт хугацааны туршид уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанар, эрчим хүчний хүртээмжтэй байдлын зорилгоо биелүүлэхийн тулд СЭХ-ний хэрэглээг түргэсгэх шаардлагатай байна” гэж IEA-ын Гүйцэтгэх захирал ноён Fatih Birol хэлжээ.
СЭХ-ийг тогтвортой хурдан нэвтрүүлэх ажлыг хийхэд дараах 3 сорилтыг шийдэх хэрэгтэйг тайланд тусгажээ. Үүнд: бодлого болон зохицуулалтын тодорхойгүй байдал, хөрөнгө оруулалтын өндөр эрсдэл болон салхи болон нарны эрчим хүчний системийг хослуулан ашиглах.
2024 он хүртэл НФЦҮ-ийн зах зээлийн өсөлтийн бараг тал хувийг тархмал НФЦҮ эзэлнэ гэж тооцоолж байна. Тогтсон ойлголтоос ялгаатай нь орон сууцны ашиглалтаас илүүтэйгээр худалдааны болон үйлдвэрийн хэрэглээ нь тархмал НФЦҮ-ийн өсөлтөнд гол нөлөөлөл үзүүлэх бөгөөд ирэх 5 жилийн хугацаанд шинэ суурилуулалтын 3/4 хувийг эзэлнэ. Учир нь эдийн засгийн хувьд НФЦҮ-ийн нийлүүлэлтийг цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээтэй илүү сайн уялдуулж өгснөөрөө худалдаа, аж үйлдвэрлэлийн салбарт цахилгааны төлбөрийг илүү их хэмнэх боломжийг олгох юм.
Гэсэн хэдий ч байшингийн дээвэр дээрх НФЦҮ-ийн (solar rooftop) системийн тоо 2024 он гэхэд одоо байгаа хэмжээнээсээ 2 дахин их буюу 100 сая-аас их байхаар байна. Тухайн үед уг зах зээлийг нэвтрүүлсэн нэг хүн амд ноогдох хэмжээгээрээ Австрали, Бельги, Калифорния, Нидерланд, Австри зэрэг улсууд тэргүүлж байх болно.
Доктор Birol хэлэхдээ “Зардал буурсаар байгаа тул тархмал НФЦҮ-ийг ашиглах сонирхол нэмэгдсээр байна”. Тархмал НФЦҮ-ийн цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх өртөг нь ихэнх улс орнуудын ЦЭХ-ийг үйлдвэрлэн борлуулах жижиглэнгийн үнээс доогуур болсон байна. IEA-аас эдгээр зардлыг 2024 он гэхэд 15-35%-иар бууруулж технологийг дэлхийн хэмжээнд илүү сонирхолтой, хурдан нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Тооцоолсон НФЦҮ-ийн өсөлтийг тогтвортой хангахын тулд бодлого, тарифын шинэчлэл чухал ач холбогдолтойг тайланд анхааруулсан байна. Зохицуулалтгүй өсөлт нь системийн өртгийг нэмэгдүүлж, СЭХ-ний сүлжээг нэгтгэх, сүлжээний операторуудын орлогыг бууруулах замаар ЦЭХ-ний зах зээлийг алдагдуулж болзошгүй юм. Жижиглэнгийн үнийн тарифыг шинэчлэх, бодлогыг зохицуулах замаар нийтийн аж ахуй, ЗГ-аас тархмал НФЦҮ-ийн хөрөнгө оруулалтыг татахаас гадна суурин сүлжээний төлбөрийг төлөх хангалттай орлогыг бүрдүүлж, өртгийн ачааллыг бүх хэрэглэгчдийн дунд жигд, шударга хуваах боломжийг олгоно.
“Тархмал НФЦҮ-ийн хэрэглээний боломж нь сэтгэл хөдөлгөм боловч НФЦҮ-ийн эзэмшигч, бусад хэрэглэгчид, түгээх компаниудын өөр өөр ашиг сонирхлыг тэнцвэржүүлэхийн тулд сайн зохион байгуулалт, боловсруулалт хэрэгтэй” гэж Доктор Birol хэлжээ. IEA нь эрчим хүчний аюулгүй байдалд эрсдэл учруулахгүйгээр эрчимтэй хөгжиж буй технологийг бүрэн ашиглахын тулд ЗГ-т зөвөлгөө үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Тайлангийн “Accelerated Case” (хурдасгасан нөхцөл)-ийн дагуу эдийн засаг, бодлогын дэмжлэг, илүү үр дүнтэй зохицуулалтыг сайжруулснаараа 2024 он гэхэд НФЦҮ-ийн суурилуулсан хүчин чадлыг 600 ГВт-аас дээш гаргах нь одоогийн Японы нийт суурилагдсан хүчин чадлаас бараг 2 дахин их тоо байгаа юм. Гэсэн хэдий ч энэхүү хурдацтай өсөлт нь нийт дээврийн талбайг ашигласан тархмал НФЦҮ-ийн техникийн боломж нь ердөө 6%-тай хэвээр байна.
Өмнөх жилүүдийн адилаар “Renewables 2019” нь СЭХ-ний бүхий л эх үүсвэрүүдийн талаарх урьдчилсан мэдээг санал болгодог билээ. Сэргээгдэх дулаан буюу Renewable heat-ыг Хятад, Европын холбоо, Энэтхэг, АНУ-ын удирдлагууд 2019-2024 оны хооронд 1/5 дахин өргөжүүлэхээр төлөвлөж байна. Дулаанд ашиглагддаг СЭХ нь 40 гаруй хувиар нэмэгдвэл дулааны болон эрчим хүчний салбарууд хоорондоо харилцан холбоотй болох боломжтой. Гэвч сэргээгдэх дулааны асар их нөөц боломж ашиглагдаагүй хэвээр байна. Нийт дулааны хэрэгцээнд СЭХ-ний эзлэх хувь 2024 онд 12%-иас доогуур байх төлөвтэй байгаа нь илүү амбицтай зорилтууд, хүчтэй бодлогын дэмжлэг хэрэгтэй байгааг харуулж байна.
Одоогийн байдлаар биотүлш нь СЭХ-ний 90 орчим хувийг тээврийн салбарт төлөөлж байгаа бөгөөд дараагийн 5 жилийн хугацаанд 25%-иар нэмэгдэх төлөвтэй байна. Өсөлтийг Ази тэр дундаа Хятад улс давамгайлж байгаа бөгөөд эрчим хүчний аюулгүй байдал, агаарын бохирдолын асуудал зэргээс үүдэлтэй юм. Цахилгаан тээврийн хэрэгсэл хурдацтай хөгжиж байгаа хэдий ч 2024 он гэхэд СЭХ-ний хэрэглээний 1/10-ийг л эзэлж байна.
“Accelerated Case”-д харуулсан бодлогын сайжруулсан дэмжлэгийг авч үзвэл тээврийн салбарт СЭХ-ний хэрэглээг нэмэгдүүлж, квотын түвшинг өндөр тогтоовол агаарын болон далайн тээврийн шинэ зах зээлийг 2024 он хүртэл 20%-иар нэмэгдэх боломжтой гэж үзжээ.