Монгол Улсын 10-н Аймгийн Төвийн Төвлөрсөн Дулаан Хангамжийг Сайжруулах Төсөл

Солонгосын EXIM банкны захиалгаар, KDHEC-ны компанийн боловсруулсан 10-н аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөлд дотоодын зөвлөх cонгох сонгон шалгаруулалтанд манай компани нь өрсөлдөж, сонгогдсон билээ. Уг компанийн мэргэжилтэнүүдтэй хамтран 6 сарын хугацаанд төсөл хэрэгжүүлэх гэж буй 10 аймгийн нөхцөл байдалтай танилцаж, орчны судалгаа шинжилгээг хийсний үндсэн дээр ТЭЗҮ-г амжилттай боловсруулан Эрчим хүчний яамны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж, дэмжигдлээ.

  • Төслийн зорилго
  • ДСтанц бүхий төвлөрсөн дулаан хангамжийн систем барьж байгуулах
  • ДС бүхий төвлөрсөн дулаан хангамжийн системийн үр ашгийг сайжруулах
  • Өсөн нэмэгдэж буй дулааны ачаалалд нийцүүлэн дулааны эх үүсвэрийг өргөтгөх
  • Хэрэглэгчдийг жилийн турш хэрэгцээний халуун усаар хангах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах
  • Төслийн зорилт
  • Хүлэмжийн хийг бууруулах
  • Агаарын бохирдлыг бууруулах: SOx/NOx/PM
  • Дулааны эх үүсвэрийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах боломж
  • Төвлөрсөн дулааны хангамжид хэрэглэгчдийг бүрэн хамруулах
  • Халуун усаар хангагдах орон сууцны тоог нэмэгдүүлэх
  • Нүүрсний хэрэглээг бууруулах
  • Үнс ялгаруулалтыг бууруулах
Top