“Бор-Өндөр 30МВт” Нарны цахилгаан станц

Бор-Өндөр сум дахь нарны цахилгаан станц нь хэт алслагдсан шугамын төгсөлд байгуулагдан сүлжээнд холбогдосноор бүс нутаг дахь эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулах, хэрэглэгчдийн чанартай, найдвартай эрчим хүчний хэрэглээгээр хангагдах боломжийг олгоно.

“Бор-Өндөр 30 МВт-ын нарны цахилгаан станц”-ын төсөл нь байгаль орчин талаасаа нарны цахилгаан станц ашиглалтанд орсноор жилдээ 56 мянга орчим айлын цахилгаан хэрэглээтэй тэнцэхүйц цахилгааныг үйлдвэрлэж, эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсэх 1600 гаруй мянган тонн цэвэр хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, 54 мянга гаруй тонн түүхий нүүрс, 404 мянган тонн цэвэр усны хэрэглээг хэмнэх үр ашигтай юм.

Тус нарны цахилгаан станцыг 30 МВт-ын хүчин чадалтай байхаар төлөвлөж байгаа бөгөөд “REC Group”-ын орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нарны дэлгэц, ABB компаний инвертер зэргийг ашиглан, жилдээ 53.5 сая кВт.ц цэвэр эрчим хүчийг Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх урьдчилсан тооцоотой.  Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд  нийт 85 Га талбайд нэгж бүр нь 300 Вт -ын хүчин чадалтай 108,800 ширхэг нарны дэлгэц, 35/110 кВ –н дэд станц,6 км урт 2 хэлхээ бүхий 110 кВ -ын цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах юм.

Top