Эрчим хүчний триллема индексээр тэргүүлэгч 10 улс болон Монгол улсын триллема индекс

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТРИЛЛЕМА ИНДЕКСЭЭР

1. Дани

2. Швейцарь

3. Швед

4. Нидерланд

5. Их Британи

6. Cловени

7. Герман

8. Шинэ Зеланд

9. Норвеги

10. Франц гэсэн 10 улс тэргүүлдэг байна.

Эдгээр 10 орон удаан хугацаанд энэ байр сууриа хадгалсан хэвээр байна. Эдгээр 10 улсын хувьд нийтлэг ажиглагдаж буй зүйл нь ДНБ өндөр байдал бөгөөд энэ нь Триллема индексийн тогтвортой, тэнцвэртэй байдалд нөлөөлдөг гэсэн хандлагыг бий болгож байгаа хэдий ч VI байранд жагсаж байгаа Словени зэрэг эдийн засгийн хувьд хэвийн, том биш улсуудын дээгүүр байр эзэлж буй шалтгаан нь чинээлэг бус харин эрчим хүчний шилжилтийг ухаалаг зохицуулалт, нэгдсэн арга барилаар шийдэж чадаж байгаад оршино. Индексийн тогтвортой байдалд нэг хүнд ноогдох эрчим хүчний хэрэглээний түвшинг өндөр бишээр зохицуулах нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Эрчим хүчний эрчимжилт буурах үед улсууд индексээ ахиулах боломжтой байдаг.

Трилеммагийн нэг гол хэмжүүр болох эрчим хүчний аюулгүй байдлын түвшинг хангаж, гүйцэтгэлийг сайжруулахын тулд цэвэр эрчим хүчний экпортлогч байхаас гадна төрөлжсөн, найдвартай хангамжийн систем бүхий импортлогч ч байх хэрэгтэй. Эрчим хүчний салбарын шилжилт нь аюулгүй байдлын хувьд тэргүүлэх чиглэлээ эрчим хүчний хангамжийн хяналтаас  хангамжийн уян хатан байдал болгоод байна. Европын хэд хэдэн улсууд хилийн дагуу маш сайн уялдаатай, төрөлжсөн, уян хатан эрчим хүчний зах зээлийг бий болгох боломжийг бүрдүүлсэн нь бүс нутгийн аюулгүй байдлын зэрэглэлд сайнаар нөлөөлсөн нь ажилладаг.

МОНГОЛ УЛСЫН ТРИЛЛЕМА ИНДЕКС

Монгол улсын хувьд 2017 онд 125 орноос 106-д жагсдаг байсан бол 2018 онд 111 болж хойшилсон (2019 онд 109). Үнэлгээний хувьд аюулгүй байдал – D; эрх тэгш байдал – C; байгаль орчны тогтвортой байдал -D гэж дүгнэгдээд байна.

Монголын эрчим хүчний салбарт тулгамдсан асуудал бол нэгдсэн эрчим хүчний системийг хөгжүүлэх явдал юм. Одоогийн байдлаар дөрвөн тусдаа цахилгаан эрчим хүчний сүлжээ ажиллаж байна. Тиймээс тус улс эдгээр шугам сүлжээг холбож, Монгол Улсын нэгдсэн эрчим хүчний систем (2007-2040 он) хөтөлбөрийн хүрээнд нэгдсэн түгээх системийг өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг шинэчлэх, нэмэгдүүлэх нь улс орны хувьд нэн тэргүүний зорилт юм. Азийн хөгжлийн банкны мэдээлснээр сүүлийн жилүүдэд оргил ачааллыг зохицуулахын тулд ОХУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчний эзлэх хувь нэмэгдсээр байна. Цахилгаан станцуудын насжилт нэмэгдэхийн хэрээр одоо байгаа станцуудын ажиллагааны менежментийг сайжруулах замаар алдагдлыг бууруулах, эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгох шинэ үйлдвэрлэл, станцуудыг хөгжүүлэх шаардлагатай.

Эцэст нь Засгийн газар эрчим хүчний төрөлжсөн байдлыг сайжруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2020 он гэхэд 20% болтол нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Засгийн газар нь сэргээгдэх эрчим хүчний шинэчлэл, үнэлэгдсэн сэргээгдэх нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон улсын компаниудтай хамтран ажиллаж байна. Монголын Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний төвийн тооцооллоор МУ нь ойролцоогоор 2600 ГВт хүчин чадал бүхий СЭХ-ийн нөөцтэй хэмээн тогтоосон байна.

– Доорхи үзүүлэлтэнд харагдаж буй koe гэсэн хэмжүүр нь kilograms of oil equivalent буюу кг тосны эквивалент.– Харин access to clean cooking гэдэг нь айл өрх ахуйн хэрэглээндээ ямар түлш, эрчим хүчийг ашиглаж байгаа талаар буюу цэвэр эрчим хүч ашиглалтын түвшинг хувиар үзүүлсэн байна. Үүний тогтсон хэллэгийг Монгол хэлнээ хэрхэн буулгасан талаар мэдээлэл олдсонгүй.

Top