Нүүрсэн болон сэргээгдэхийн станц хосолж тасралтгүй (round-the-clock RTC) эрчим хүчээр ханганa

Цахилгаан эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд 3т эрэмбэлэгддэг Энэтхэг улс энэ төрлийн бодлогын төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Тасалдал, найдваргүй байдал, дамжуулах дэд бүтцийн үр ашиггүй байдал зэргийг харгалзан уг асуудлыг шийдэхийн тулд тухайн бодлогын төсөлд өртөг өндөр нүүрсэн цахилгаан станцыг хямд өртгөөр үйлдвэрлэл явуулдаг сэргээгдэхтэй урвуу хослуулснаараа боломжит үнээр цахилгааныг худалдах боломжтой болгож байгаа юм.   

Дээр дурдагдаж буй урвуу хослуулах гэдэг ойлголтын хувьд 2015 онд анх уг бодлогын төслийг Энэтхэгийн ЗГ-аас танилцуулж байсан байна. Тухайн үед нүүрсээр үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний үнэ сэргээгдэхийн үнээс бага байсан тулд нүүрсэн цахилгаан станцын эзлэх хувь хэмжээ их байхаар бодлогыг төлөвлөж байсан бөгөөд 2019 онд энэ байдал өөрчлөгдөж сэргээгдэхийн үнэ илүү хямд болсон тул урвуу хосолсон схем хэмээн нэрлэж СЭХ-ийн эзлэх хувь хэмжээ нь уг бодлогын төсөлд илүү байна гэж тусгагджээ. (Энэ ойлголтын талаар мэдэхгүй байсан тул нэмэлтээр судалж, доор холбож өгсөн youtube линк дээрх Энэтхэг эмэгтэйн яриаг 15:29 cекунд сонсоход ямар байсан гэж санана хаха)

Тиймээс энэ төслийн жилийн нийт эрчим хүч үйлдвэрлэлийнх нь хэмжээнд СЭХ-ийн нийлүүлэх хэмжээ багадаа 51 хувьтай байж үлдсэн хувийг нь нүүрсэн станцаар хангаж тэнцвэржүүлэх ажээ.

“Энэхүү схемийн гол зорилго нь тасралтгүй цахилгаан эрчим хүчийг нүүрс, сэргээгдэх хосолсон байдлаар хангаж, сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх явдал юм. Тиймээс энэ бодлого нь сэргээгдэх эрчим хүчийг худалдан авах үүрэг (Renewable Purchase Obligation)-ийг хүлээсэн аж ахуйн нэгжүүдэд шаардлагыг биелүүлэхэд туслах юм” мөн шинэ бодлогын талаар оролцогч талуудын санал хүсэлтийг нээлттэй хүлээж авна хэмээн Энэтхэгийн эрчим хүчний яамнаас (ЭЭХЯ) мэдэгдэв.

Энэтхэг улс сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа 2022 он гэхэд 175 ГВт, 2030 он гэхэд 450 ГВт болгох зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд ийм хэмжээний үйлдвэрллийг дамжуулах шугмын аюулгүй байдалд мөн анхаарал хандуулж байгаа аж. Үүнээс болоод ойролцоогоор 26 ГВт чадал бүхий ДЦС-ын байгууламж ашиглагдахад бэлэн болсон хэдий ч  сүлжээнд холбогдож чадахгүй байгаа юм байна аа.

Уг цоорхойг арилгахын тулд  ЭЭХЯ-аас сэргээгдэх эрчим хүчинд суурилсан тасралтгүй эрчим хүчээр хангах бодлогын төслийн бэлэн болгоод байгаа бөгөөд энэ нь уламжлалт болон уламжлалт бус эх үүсвэрүүдийг хослуулан ашиглаж сүлжээнд тогтвортой, найдвартай эрчим хүчийг нийлүүлэх болно гэсэн байна.

Шинээр суурилагдаж буй дулааны станцуудын шилжилтийн хурд (ramp rate Монгол хэлэнд өөрөөр тогтсон хэллэг байдаг байж магадгүй би үл мэднэ 😊) өндөр тул сэргээгдэх эрчим хүчтэй хослуулан ашиглаж тасралтгүй эрчим хүчийг үйлдвэрлэх энэ схем нь амжилттай болно хэмээн найдаж байгаа учраас Энэтхэгийн Эрчим Хүч Үйлдвэрлэгчдийн Холбоо (Association of Power producers) үүнийг дэмжиж ажиллана гэжээ. Мөн энэхүү бодлогод СЭХ-ийн бүхий л эх үүсвэрүүдийг эрчим хүчний хуримтлууртай (ESS) хослуулан ашиглаж болно гэж заасан байна.

Заа нэг иймэрхүү ер нь Энэтхэгийн ЗГ-аас бол аль хэдийнээ тендер нтрээ зарлаад батны хэрэгжүүлнэ гэчихсэн байгаа, аа харин миний үзсэн нөгөө Энэтхэг эгчийн үзэж байгаагаар бол доорхи хэдэн асуудлыг хөндсөн байна ээ.

  • Сэргээгдэх, нүүрс хосолсон станцын үйлдвэрлэсэн эрчим хүчээ борлуулах дундаж үнэ нь дундаж СЭХ-ний худалдаалдаг үнэ болон ДЦС-ын дундаж үнээс өндөр байх төлөвтэй байна шдээ??
  • СЭХ бол ер нь өдөрт дунджаар (энэ төсөлд СЭХ-ийн үүсвэрүүд дундаас НЦС-ыг түлхүү ашиглах төлөвтэй байгаа юм байна лээ) 6-8 цаг л эрчим хүчээр хангана гэж тооцоход үлдсэн хувийг нүүрсээр ажилладаг станцаар хангачихаар чинь хэрэг байгаамуудаа? СЭХ дээрээ эрчим хүчний хуримтлуур ашиглалаа гэж бодоход энэ үнэ чинь талийгаад өгнө шдээ.
  • Тэгээд ч ДЦС-ыг өдөр болгон тэгээд л салгаж залгаад байх чинь байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь ч тэр, станцын өөрийн ажиллагаанд ч тэр үр ашиггүй шдээ.
  • Манай (Энэтхэгийн) цахилгаан эрчим хүч түгээх компаниудын санхүүгийн байдал 0 сууцан байдалтай л явдаг юм байна тэгэхээр энэ урвуу хосолсон схем чинь нээх тэгж сонирхол татсан юм алга аа.
  • Одоогийн байдлааар Энэтхэг улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 10 хувийг л СЭХ эзэлж байгаа үлдсэн нь ер нь нүүрс гээд бодоход 2030 он хүртэл СЭХ-ийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгодоо хүрэхийн тулд нүүрсээ дор хаяж 50 хувь болтол нь бууруулна шд тэгэхээр энэ чинь зөрчилдчихөж байгаан биш үү?

Нэмээд зүгээр би өөрөө хэлэхэд хаха Дэлхийн эрчим хүчний агентлагийн статистик мэдээллээс Энэтхэгийн талаар харахад энэ улсын нүүрсний хэрэглээ 2024 он гэхэд бусад улстай харьцангуй хамаагүй их өссөн харагдах юм.

Заа нэг иймэрхүү сүүлийн үед мэдээлэл оруулахдаа нэг талийг барьсан бус тал талаас нь судалж оруулахыг хичээнээ. Хэрвээ Монгол энэ төрлийн төсөл хэрэгжвэл яах вэ? Давуу тал болж чадах уу?

Top