Их Британийн эрдэмтэд алмазан батерей нь хэдэн арван жилийн турш эрчим хүчийг хадгалах боломжтой гэж мэдэгджээ

Английн “Атамын энерги судлалын төв”-ийн (UK Atomic Energy Authority /UKAEA/) судлаачид Бристол-ын Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран алмазан хуримтлуурыг бүтээсэн байна. Уг хуримтлуур нь хэдэн арав эсвэл бүр хэдэн мянган жилийн турш дахин цэнэглэхгүйгээр эрчим хүчээр хангах боломжтой ажээ.

UKAEA-ийн Устөрөгч-3 дэвшилтэт технологийн байгууламжийн (Hydrogen-3 Advanced Technology facility /H3AT/) тритийн(tritium буюу hydrogen-3 нь устөрөгчийн ховор, цацраг идэвхт изотоп юм) судлаачид туршилтын төслийг эхлүүлэх эхний шатандаа явж байгаа бөгөөд тэд алмазан хуримтлуур үйлдвэрлэх шугамыг байгуулах түнш болж магадгүй юм.

Уг хуримтлуур нь хуучин цөмийн реакторуудаас бага хэмжээний графитээр (Графит буюу Бал чулуу нь нүүрстөрөгчийн үндсэн аллотропуудын нэг юм. Бал чулуу болон алмаз цэвэр нүүрстөрөгчөөс бүрдсэн нүүрстөрөгчийн аллотропууд боловч бал чулуу зөөлөн харин алмаз хатуу.) цэнэглэгдэх бөгөөд энэ нь нүүрстөрөгч-14 (14C буюу радиокарбон нь 6 протон, 8 нейтрон агуулсан атомын цөмтэй нүүрстөрөгчийн цацраг идэвхт изотоп юм.) болон тритийг хоёуланг нь бичил цахилгаан алмазан төхөөрөмж болгон дахин боловсруулах боломжтой болгож байгаа юм.

Хуримтлуур бүр нь маш жижиг байх бөгөөд 50 кг нүүрстөрөгч-14 нь сая нэгжид хангалттай гэсэн тооцоолол гарсан байна. Бристолын их сургуулийн профессор Том Скотт анх алмазан цахилгаан шинж чанарыг ашигладаг технологийн хөгжүүлэлт нь алмазан хуримтлуурыг үйлдвэрлэхэд тусалсан хэмээжээ.

Энэ төхөөрөмж нь нарны фотоцахилгаан үүсгүүрт ашигладаг фотоволтайктай ижил зарчмаар ажиллана (гэрлийг цахилгаан болгон хувиргах). Гэхдээ гэрлийн тоосонцорыг (фотон) ашиглах бус алмазны бүтцээс электронуудыг цараан дөш дөш гээд хурдан гаргаж авахнээ.

Бристол хотын эрдэмтэд UKAEA-тай хамтарч ажиллаж, энэхүү алмазны бүтцэд хүнд устөрөгч (дейтери) байрлуулах туршилтыг хийжээ. H3AT тритий инженер Энтони Холлингсворт хэлэхдээ: “Тритий буюу нүүрстөрөгч-14-ээс ялгардаг хурдан электронууд зайны гаднах давхаргаар дамждаггүй. Эдгээр алмаз нь маш хүнд юм. Үүнээс гадна цацраг идэвхт хэсгийг нь цацраг идэвхт бус очир алмаазан давхаргаар бүрсэн байдаг”

Профессор Скотт нэмж: “Бристол Кулхамтай (Culham) хамтран компани байгуулж, эдгээр төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх туршилтын компанийг байгуулахаар ажиллаж байна. Жилд 10,000 эсвэл 20,000 төхөөрөмж үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ эцэст нь амжилттай болбоос жил бүр сая сая төхөөрөмж үйлдвэрлэхийг хүсч байна.

“Энэ бол үнэхээр гайхалтай төсөл юм. Бид алмазан хуримтлуур үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх зорилго тавьж байна.” гэсэн байна.

Уг нийтлэл нь Бристол-ын их сургуулийн сайтад 1 сард тавигдсан мэдээлэл мэдээлэл буй заа. Алмаз бол шавхагдашгүй эрчим хүчний эх ундарга гэж он удаан жил ярьж яваа билээ. Дээрхи төслийн эхний шатны судалгааг 2016 онд тайлагнаж сенсаци болж байсан (доор холбосон youtube холбоосоор танилцуулга бичлэгийг үзнэ үү) бөгөөд олон асуулт, шүүмжийг дагуулж байсан (бичлэгний сэтгэгдэл хэсгийг уншваас мэдэгдэнэ). Үнэхээр боломжтой эсэх, боломжтой хэдий ч байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл, технологийн гаргалгаа, үр ашигтай байдал, хэрэглээнд нэвтэрч чадах эсэх талаар олон тооны сэтгэгдэлүүд ирсэнд Бристолын их сургуулиас 2018 онд тайлбар хийж (холбоос pdf файл) байдал намжиж байсан бол одоо дахин уг сэдэв хөндөгдөж ярих бус бүтээгдэхүүн болгож харуулъяаа л гэсэн байна.

Top