Эрчим хүчний хуримтлуур – 5 алхам

Дэлхийн даяар эрчим хүчний систем төврөлийг сааруулах, дижитал хэлбэрт шилжих, нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй эрчим хүч үйлдвэрлэх гэсэн гол чиглэлийг барьж хэлбэржиж байгаа бөгөөд энэ шилжилт, хурдацтай хөгжлийг хангахад тулгарч буй бэрхшээлүүдийг судлан Дэлхийн эрчим хүчний зөвлөл (World Energy Council WEC)-өөс “Innovation Insight-2020” гэх тайланг жил болгон гаргадаг билээ. Тэгвэл энэ жил уг тайлан Эрчим хүчний хуримтлуурын талаар онцолсон байна.

Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахад хамгийн нөлөө бүхий хүчин зүйл бол яах аргагүй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх явдал бөгөөд үүнд туслах гол хөшүүргийг эрчим хүчний хуримтлуур хэмээн үзэж байна. Тохиромжтой хуримтлуурын систем нь 24/7 буюу тасралтгүй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болон найдвартай цэвэр эрчим хүчний үйлвэрлэлийн гол холбоос юм. Энэ асуудлаас гадна гэнэтийн тасалдалт, сэргээгдэх эрчим хүчнээс хамааралгүйгээр үүсэх эрчим хүчний хэлбэлзлийг арилгах зэрэг чухал үүрэг бүхий хэрэгцээг хангаж ажилладаг. Гэхдээ хуримтлуурын системийн одоогийн хэрэглээ болон хөгжүүлэлт богино хугацааны, батерейнд суурилсан нэмэлт төхөөрөмж хэлбэрээр л ашиглагдаж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг тасралтгүй ашиглах шаардлагатай өдөр тутмын, долоо хоног бүр, тэр ч байтугай улирлын чанартай хэмнэлттэй шийдлүүдийг боловсруулахад төдийлөн ахиц гарахгүй байна хэмээн үзжээ.

Технологи, бизнесийн загвар, боломжит болон тохиромжтой бодлогын сүүлийн үеийн байдал, хөгжүүлэлтийн талаар 17 орны эрчим хүчний удирдагчтай ярилцаж, эдгээрийн 10 тохиолдолыг судалгаа байдлаар тайланд тусгажээ. Энэ судалгаагаар одоо ашиглагдаж буй гол эрчим хүчний хуримтлуурын технологи нь хүсч буй шаардлагыг хангахгүй байгааг дурьджээ. Цаашлаад зөвхөн лити-ион батерейнд анхаарал хандуулсанаараа бусад өртөг багатай технологийн хөгжлийг удаашруулан, эрсдэл оруулж байж болзошгүй хэмээжээ.

5 алхам

  1. НЭГДСЭН СТРАТЕГИ: Эрчим хүчний хуримтлуур бол сайтар судлагдсан уян хатан шийдэл юм. Гэсэн хэдий ч эрчим хүчний хуримтлуур нь эрчим хүчний салбарт шаардалагтай, үр ашиг авчрах зүйл гэдэг нь тодорхой байгаа боловч бодлого боловсруулагч болон зохицуулагч нар хэрэгжүүлэлтийг дэмжихэд шаардагатай бодлого, зохицуулалтыг судалж, өөрчлөлтийг бий болгох шаардлагатай.
  2. ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАГВАР- БОЛОМЖ & ЧАДВАР: Зах зээлд нэвтэрч өөр өөр үйлчилгээг нэгэн зэрэг үзүүлэх чадвар нь эрчим хүчний хуримтлуурыг технологиос нь үл хамааран хэмнэлттэй байршуулах боломжийг олгоно.
  3. ЗӨВХӨН БАТЕРЕЙ ГЭДЭГ ОЙЛГОЛТООС ИЛҮҮ: Зөвхөн батерейн технологид суурилсан эрчим хүчний хуримтлуурын ашиглалтыг багасгах. Энэ нь эрчим хүчний системд ирээдүйд нэвтрүүлэх өөр өөр шийдэл бүхий технологиудын зах зээлийг тэгш боломжоор хангана гэсэн үг юм. Тодорхой технологид чиглэсэн хэвшмэл байдлыг арилгах нь ижил төрлийн үүрэг бүхий бусад төслүүдийг хөгжүүлэхэд хөшүүрэг болж байдаг.
  4. САЛБАРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ: Эрчим хүчний хуримтлуур нь зам тээвэр, хөдөө аж ахуй, цэвэр эрчим хүч үйлдвэрлэл зэрэг том салбарууд хооронд холбогдох боломжийг бүрдүүлж байна. Дулаан, цахилгаан, устөрөгч зэрэг энергийн төрөл бүрийн векторд ашиглаж болно.
  5. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ: Автомашины салбар зэрэг өөр бусад салбаруудын хөрөнгө оруулалтанд найдах нь хангалтгүй. Эрчим хүчний салбар нь эцсийн зорилгод нийцсэн илүү бүтээмжтэй технологийг ашиглахын тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Эцэст нь БҮГДЭД ХЯМД ҮНЭТЭЙ ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ.

Тайлан татах: https://www.worldenergy.org/assets/downloads/Five_steps_to_energy_storage_v301.pdf

Top