АНУ-ын цэвэр эрчим хүч худалдан авагчдын жагсаалтыг Facebook тэргүүлэв

Сэргээгдэх эрчим хүч худалдан авагчдын холбоо (REBA) нь 2019 онд гишүүдийнхээ худалдаж авсан цэвэр эрчим хүчний хэмжээг тооцоолж доорхи мэдээллийг онцолсон байна.

Уг тайланд дурьдсанаар 2019 онд 1,546 ГВт хүртэлх хэмжээний СЭХ-ийг компаниуд худалдаж авсан нь эрчим хүчний тогтвортой байдлын зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үзэж байгаа юм.

Эрчим хүчний зардлын тогтворгүй байдлыг зохицуулах, эрчим хүчний хэрэглээнээс хамааралтай уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах зэрэг шалтгаанаас үүдэлтэйгээр цэвэр эрчим хүчний томоохон худалдан авагч байгууллагууд нь ирээдүйд 0 нүүрстөрөгч буюу нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй эрчим хүчний үүсвэр нь тэдний харилцаа холбоо болоод хувьцаа эзэмшигчдийнх нь ашиг сонирхолд нийцнэ гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажилладаг байна.

2019 оны ТОП 10 цэвэр эрчим хүч худалдан авагч байгууллагууд

  1. Facebook – 1.546 ГВт
  2. Google – 1.107 ГВт
  3. AT&T – 0.960 ГВт
  4. Microsoft – 0.624 ГВт
  5. T- Mobile – 0.581 ГВт
  6. Walmart – 0.541 ГВт
  7. Amazon – 0.487 ГВт
  8. Ball Corporation – 0.388 ГВт
  9. McDonald’s – 0.380 ГВт
  10. Honda – 0.320 ГВт

REBA 2025 он гэхэд 60 ГВт хүртэлх хэмжээний сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэнэ хэмээх зорилтыг тавьжээ.

Виржиниа муж дахь Facebook-ын Altavista Solar төсөл нь барилгын ажлыг оролцуулаад ашиглалтын 35 жилийн турш 200 гаруй ажлын байр болон 1.8 сая долларын татварыг бий болгохнээ.

2019 оны хамгийн том технологийн бус эрчим хүчний худалдан авагч болох AT&T нь Оклахома мужийн Frontier Wind Power II-ийг барьсанаараа 250 ажлын байр бий болгож, ойролцоогоор 123,000 өрхийг хангах хэмжээний эрчим хүчийг үйлдвэрлэх ажээ.

REBA компанийн гүйцэтгэх захирал Миранда Баллентин: Эрчим хүчний хэрэглээний талаас илүү хувь нь худалдааны болон үйлдвэрлэлийн (C&I) салбараас гардаг тул эрчим хүчний томоохон худалдан авагчид утааг бууруулах боломжийг тодорхойлж байх нь чухал ач холбогдолтой юм хэмээжээ.

“Жагсаалтад тэргүүлж байгаа удирдагч компаниуд нь байгаль орчин, нийгэм, засаг захиргааны (ESG) төлөвлөлтийн нэг хэсэг бол сэргээгдэх эрчим хүчийг нэгтгэж орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулах замаар нүүрстөрөгчийг 0 болгох ирээдүйн төлөө ажиллах нь чухал гэж үзэж байна.”

 

Top