“Салхины эрчим хүчний үйлдвэрлэлд Хүйсийн тэнцвэрт байдал хэрэгтэй байна” хэмээн IRENA-c мэдэгдлээ.

Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд томоохон байр суурийг эзлээд буй салхины эрчим хүч үйлдвэрлэлийн явцад эрэгтэй инженерүүд давамгай байдлаар оролцдог байна. Гэсэн хэдий “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг- IRENA”-ын үзэж байгаагаар хүйсийн тэнцвэртэй байдлыг хөгжүүлж, эмэгтэй хүний ур чадварыг түлхүү ашиглаж чадвал ирээдүйд салхины эрчим хүч илүү хүртээмжтэй, тогтвортой үйл ажиллагаатай болж чадах юм хэмээн үзжээ.

“Wind Energy: A Gender Perspective- Cалхины эрчим хүч: Хүйсийн байдлын хэтийн төлөв” хэмээх салхины эрчим хүчний үнэ цэнэ дэхь эмэгтэй хүний оршихуйн талаархи товч судалгааг хийсэнтэй танилцсан талаараа хуваалцюуу. Энэ судалгаа нь 71 орны мянга гаруй хувь хүн, байгууллагуудын эмэгтэйчүүдийн төлөөллөөс жендэрийн оролцооны бодлого болон энэ салбарт жендэрийн хэвийсэн байдлын талаарх ойлголт дээр үндэслэн хийсэн байна.

Зарим баримт, мэдээллүүдээс дурьдвал:

  • Эмэгтэйчүүд Салхины эрчим хүч үйлдвэрлэлийн ажиллах хүчний ердөө 21%-ийг эзэлж байгаа бөгөөд ерөнхий СЭХ үйлдвэрлэлийн 32% харин уламжлалт эрчим хүчний эх үүсвэр буюу газрын тос, байгалийн хий зэрэг салбарт 22%-ын оролцоотой ажиллаж байна.
  • Жендэрийн үүрэг, соёл-нийгмийн хэм хэмжээний ойлголт нь хүйсийн тэгш байдлыг бий болгоход томоохон саад болдог.
  • Хөдөлмөрийн хөлсний тэгш бус байдлын хэмжээ дэлхийн эдийн засгийн хувьд 68% байгаатай харьцуулахад салхины хувьд 40% байна.
  • Европ, Хойд Америк нь салхины эрчим хүчтэй холбоотой эмэгтэйчүүдийн ажил эрхэлэлтийн хамгийн их хувь буюу 26%-ийг эзэлж байна.

IRENA нь энэхүү судалгааг дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл (GWEC) болон Global Women’s Network for the Energy Transition (GWNET) -тэй хамтран явуулсан байна.

Top