Англи улсын цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ хатуу түлшээр үйлдвэрлэдэг эрчим хүчний хэмжээг 2019 онд анх удаа давж гарчээ.

2019 он бол Их Британий хувьд хамгийн цэвэр жил болж өнгөрлөө. Анх удаа 12 сарын турш нүүрстөрөгч ялгаруулахгүй үйлдвэрлэдэг эрчим хүчний хэмжээ түлшээр үйлдвэрлэсэн үйлдвэрлэлийн хэмжээг давжээ.

Энэ нь тус улсын хувьд түүхэн чухал үе гэж тооцогдож байгаа бөгөөд 1990 оны агаарын бохирдлоос үүдэлтэйгээр 1990-2050 оны хооронд агаарын бохирдлыг 100% бууруулна гэж амлалт өгснөөс хойшхи хугацааны яг 50 хувь өнгөрсөн энэ үед 50-иас илүү хувийг цэвэр эрчим хүчээр хангаж чадсан нь амжилт юм.

“National Grid”-ын мэдээлэлсэнээр салхи, нар, цөмийн эрчим хүч болон зэргэлдээ орнуудаас авсан импортын эрчим хүчний хэмжээ нийлээд 48.5% буюу хатуу түлшээр (43%) үйлдвэрлэсэн хэмжээнээс 5.5%-иар илүү байгаа юм. Харин үлдсэн 8.5%-ийг биомассаас үйлдвэрлэжээ.

“Бид шинэ арван жилийн босгон дээр энэ үр дүнд хүрсэндээ баяртай байна. Бүгдэд аюулгүй, найдвартай, цэвэр эрчим хүчний системийг хүргэж, хөгжүүлэхийн төлөө бид хувь нэмэрээ оруулж, чухал үүрэг гүйцэтгэхийг хичээдэг” хэмээн National Grid-ын гүйцэтгэх захирал John Pettigrew хэлжээ.

Өнгөрсөн 12-р сард National Grid дараагийн 5 жилийн хугацаанд хий болон цахилгаан эрчим хүчний системд ойролцоогоор 10 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс бараг 1 тэрбум фунт стерлинг нь 2025 он гэхэд нүүрстөрөгч ялгаруулдаггүй цахилгаан системийг ажиллуулахад туслах технологи бүхий Цахилгаан системийн операторын (Electricity system operator ESO) шинэ тоног төхөөрөмжинд оруулах хөрөнгө оруулалт гэж төсөвлөөд байгаа бол 85 сая фунт стерлингийг хийн дамжуулах сүлжээн дэх дулааны декарбонжуулалтыг дэмжихэд зориулсан байна.

Top