16. Сүүлийн 32 жилийн хугацаанд салхины эрчим хүч үйлдвэрлэлийн улс орнуудын хэмжээнд хэрхэн өөрчлөгдөж, хөгжсөнийг дараах хөдөлгөөнт дүрсээс сонирхоорой

Салхин эрчим хүчний технологи 30 гаруй жилийн өмнөөс ашиглагдаж, эрчим хүч үйлдвэрлэдэг болсон талаар та мэдэх үү?

Дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчний амлалтыг сэргээх тусам зохицуулалтаас зайлсхийж, өсөлтийг нь дэмжих зорилгоор татаас олгож эхэлдэг. Олон жилийн туршид салхины эрчим хүчтэй холбоотой ийм тохиолдлыг доорх бичлэгээс харах боломжтой.

Сэргээгдэх эрчим хүчний өсөлтийг дэмжихийн тулд улс орнууд юу хийдэг вэ? Уг асуултын хариултыг мэдэхийг хүсвэл цааш уншина уу.

Засгийн газраас шинэ техник технологийг дэмжих үүднээс эхний ээлжинд түүнийг хөгжүүлэх зардлыг нөхөхөд зориулж буцалтгүй тусламж өгч болно. Жишээлбэл: Дани улсад 1985-1988 оны хооронд 100 МВт салхины эрчим хүчний суурилуулалт бүрт засгийн газраас төслийн суурилуулалтын зардлын 30 хүртэлх хувийг буцалтгүй тусламж хэлбэрээр өгдөг байжээ (энэ судалгааг дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл IRENA-аас гаргасан “History of Wind”-ыг сонирхоорой).

Сэргээгдэх эрчим хүчний бас нэг бодлого бол дэмжих тариф буюу feed-in tariff (FIT) юм. Энэ нь ерөнхийдөө үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчний тодорхой хувийг иргэд төлнө гэсэн үг юм. Ингэснээрээ үйлдвэрлэгч, хөгжүүлэгч нарын хувьд салхин цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчний үр өгөөж нь баталгаат түвшинд байна гэсэн үг юм. Онолын хувьд бол FIT нь төсөл хөгжүүлэгчийн хувьд суурилуулалтын зардлыг шингээсэн цахилгаанаа зарах өртөг болон иргэдийн зүгээс төлөгдөх цахилгааны төлбөр хоорондын зөрүүг нөхөх явдал юм. Жишээлбэл, 1990-ээд оны үед Герман улсад цахилгаан эрчим хүчний жижиглэнгийн үнийн дүнгийн 90 хувийг FIT гэж тогтоож байсан бол Дани улсад 85% болгосон. Википедиа-с авсан мэдээллээр дэлхийн 50 гаруй оронд сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой дэмжих тариф байдаг байна.

Монгол улсын хувьд Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан нь дулааны цахилгаан станцын болон импортоор худалдан авах 1 кВт.ц цахилгааны өртгөөс харьцангуй өндөр үнээр буюу валютын ханшнаас хамаарч 180-190 төг/кВт.ц-аар нийлүүлэгддэг учраас тодорхой хэмжээний зөрүү үүсдэг. Энэхүү эх үүсгүүрээс шалтгаалсан үнийн зөрүүг аль нэг төрлийн эрчим хүчний тарифт шингээх замаар бус “сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф” болгон нэвтрүүлж, хэрэглэгчийн хэрэглэсэн 1 кВт.ц тутамд 4 төг байхаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон. Өрхийн цахилгаан хэрэглээний төлбөрт эзлэх байдлаар нь тооцож үзвэл сард дунджаар 200кВт.ц цахилгаан хэрэглэдэг бол дэмжих тарифын төлбөрт 800 төгрөг /НӨАТ-гүй/ нэмэгдэнэ. Энэ нь нийт цахилгааны төлбөрийн 3.4%-ийг эзлэхээр байна. Дэлхийн олон улс орнууд байгалийн баялгийн нөөцөөс хараат эрчим хүчний үйлдвэрлэлийг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогын хүрээнд дэмжих тариф буюу ногоон тарифын тогтолцоог нэвтрүүлсээр байна.

Дэмжих тарифийн нэг сул тал бол хэрэв технологийн өртөг нь дэмжих тарифийн ханшнаас хурдан унавал татааснаас олж болох өндөр ашгийн ашиглахын тулд төсөл хөгжүүлэгчид уг зах зээлрүү шуурч эхэлдэг байна.

Их Британи зэрэг бусад зах зээлд Contract for Difference (CfD) буюу Ялгавартай байдлын гэрээ /Монгол албан ёсны хэллэг нь ямар байдгийг үл мэднэ 😊/ гэгдэх татаасыг баталсан. Энэ бодлого нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид нь үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ strike price (хэрэгжүүлэх үнэ)-ийг тогтоосон үнийн баталгаатай Low Carbon Contracts Company (LCCC) урт хугацааны гэрээг байгуулах боломжийг олгодог. Уг гэрээний зарчим юу вэ гэвэл эрчим хүчний зах зээлд зарагдах үеийн үнэ хэрэгжүүлэх үнээс бага байсан тохиолдолд LCCC гэрээний дагуу зөрүүг үйлдвэрлэгчид төлнө. Эсрэгээрээ эрчим хүчний үйлдвэрлэлийн үнэ анх тогтсон хэрэгжүүлэх үнээс илүү зарагдах боломжтой болсон тохиолдол үйлдвэрлэгч LCCC-д зөрүүг өгөх ёстой.

Дараагаар нь АНУ-д өргөн хэрэглэгддэг татварын хөнгөлөлт юм. АНУ-ын салхины станц хөгжүүлэгчдийн хувьд production tax credit (PTC) буюу үйлдвэрлэлийн татварын хөнгөлөлт гэж байдаг бөгөөд энэ нь өөрсдийн салхин цахилгаан станцаар үйлдвэрлэж буй кВт.цаг  тутамд татварын тооцооноос суутгаж авдаг байна. 2015 онд байгууламж ашиглалтанд орсноос хойш эхний 10 жилийн хугацаанд кВт.ц тутамд 2.2 центээр тооцож байсан бол 2017 оноос хойш үе шаттайгаар бууж эхлээд байгаа юм. Одоогийн байдлаар уг дүнгийн 60% буюу 1 кВт.ц-ын үнэ 1.32 цент болж тогтсон байна. Уг хөнгөлөлт 2020 онд дуусах байсан боловч АНУ-ын конгресс саяхан үүнийг 2020 дуустал болгон сунгажээ.

Өнөө үед салхины эрчим хүчч үйлдвэрлэлээрээ тэргүүлээд байгаа БНХАУ нь 2011 онд дэмжих тарифийг 7.5 цент/кВт.ц болгож байсан нь Салхины эрчим хүч хурдацтай хөгжих эхлэлийг тавьж байжээ.

Сүүлийн 30 жилийн хугацаанд салхины эрчим хүчний үйлдвэрлэл (ГВт.цаг) улс орнуудын хувьд хэрхэн өөрчлөгдөж буйг дараах анимейшнээс сонирхоорой. Уг анимейшнийг BP Statistical Review of World Energy 2019 | 68th edition-ээс бэлтгэлээ. Харин мэдээллүүдийг өөр өөр эх сурвалжуудаас бэлтгэсэн бөгөөд дор бүрд нь иш татах гэж хичээлээ 😊.

Top