2019 оны төгсгөлд Хятад улсын сэргээгдэх эрчим хүчний өсөлтийг дараах 5 зураглал харуулж байна.

  1. Хятад улсын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадал нь 2019 оны эцэс гэхэд 2 тэрбум кВт хүрэх төлөвтэй байна.

Хятадын Сэргээгдэх эрчим хүчний инженерийн хүрээлэнгээс (China Renewable Energy engineering Institude) гаргасан мэдээллээр 2018 оны эцсийн байдлаар Хятадын ЦЭХ-ний суурилагдсан чадал 1900 ГВт байсан нь 2017 оныхоос 119,860 МВт буюу 6.7%-иар өссөн үзүүлэлт байжээ. Харин энэ жил 6%-иар нэмэгдэн 2000 ГВт хүрнэ гэж Хятадын Цахилгаан эрчим хүчний зөвлөлөөс (CEC) мэдээлэлжээ.

  1. Хятад улсын усан цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 2019 онд 360 ГВт

Усан цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 2018 онд 352.6 ГВт байсан бол энэ жил 360 ГВт болж нэмэгдэж байна.

  1. Сүлжээнд холбогдон ажилладаг салхин цахилгаан станцын чадал 210 ГВт болсон

Хятадын цахилгаан эрчим хүчний зөвлөлөөс гаргасан мэдээллийн дагуу 2019 онд Хятадын СЦС-ын суурилагдсан хүчин чадал нь 210 ГВт болсон бөгөөд өмнө жил 184 ГВт байжээ.

  1. Нарны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал нь 200 ГВт

Өмнө жил 174 ГВт байсан бөгөөд энэ жил 26 ГВт НЦС-ын бүтээн байгуулалт хийгдэж 200 ГВт-д хүржээ.

  1. Сүлжээнд холбогдсон биомассын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь 22 ГВт

2018 онд 17.8 ГВт байсан бол 2019 онд 22 ГВт болтлоо нэмэгдсэн.

china renewable energy-н зурган илэрц"

An Overview of China’s Renewable Energy Market

Дүгнэвээс 🙂

Сүүлийн 12 сарын хугацаанд Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбарт усан цахилгаан станцын эх үүсвэр хурдацтай хөгжиж суурилуулалтаараа давамгайлсан хэвээр байгаа бөгөөд дараагаар нь СЦС, НЦС-ууд орж байна. Биомасс болон газрын гүний дулааны суурилуулалтын эзлэх хувь бага байгаа хэдий ч өмнөх оноос өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Хятад улс сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал, хэрэглээний хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч болсон бөгөөд дэлхийн нийт СЦС-ын суурилагдсан хүчин чадлын 1/3-ийг, НЦС-ын ¼-ийг эзэлж байна.

“БНХАУ-ын СЦС-ын суурилагдсан хүчин чадал өнгөрсөн 4 жилийн хугацаанд 96 ГВ-аас 184 ГВ хүрч хоёр дахин нэмэгдсэн, харин НЦС-ын суурилагдсан хүчин чадал 25 ГВ-аас 174 ГВт болж 3 дахин нэмэгдсэн. Ер нь манай улсад салхи болон нарны эрчим хүч эрчимтэй хөгжиж байна” хэмээн Хятадын Эрчим хүчний судалгааны нийгэмлэгийн дэд захирал Ши Юба 2019 оны “Олон улсын цэвэр эрчим хүчний санхүүжилт ба хөрөнгө оруулалт”-ын чуулганд оролцож байх үеэрээ хэлсэн билээ.

Хурдтай өсөлтөд үндэслэн сэргээдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх нь ирээдүйтэй алхам юм. Хятад улс АНУ, Европын холбоо нийлснээс ч илүү их хэмжээний мөнгийг цэвэр эрчим хүчний төлөөх дэд бүтцэд зарцуулжээ. Тус улсад хатуу түлшний асар их эрэлт хэрэгцээтэй хэвээр байгаа хэдий ч ойрын 20 жилийн хугацаанд бага нүүрстөрөгчийн үйлдвэрлэлийг багасгаж, цэвэр эрчим хүчний технологид оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ 6 триллион доллараас давах төлөвтэй байна.

Top