2016 оны бүс нутгийн түвшинд эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ

No photo description available.

Бүс нутгийн түвшинд эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг авч үзвэл доорхи байдалтай байна:

Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн байгууллага буюу Organization for Economic Cooperation and Development (OECD)-ын улсууд нь 2015 оны адилаар 2016 онд ч OECD-ын бус Азийн орнуудыг (Хятад багтсан) эрчим хүч үйлдвэрлэлийн хэмжээгээрээ тэргүүлж байна. OECD орнууд нь дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 30% -ийг эзэлж байгаа бол OECD бус Азийн орнууд 28% -ийг эзэлж байна (2015 онд 30%, 29% байсан).

Эдгээр хоёр бүс нутагт үйлдвэрлэл буурсан ч (OECD-д -2.4%, OECD-ын бус Азийн орнууд -2.7%) тус бүр 4 000 Mtoe (Нэг сая тонн газрын тосны эквивалент) үйлдвэрлэсэн хэвээр байгаа нь гуравдахь том үйлдвэрлэгч бүс нутаг буюу Ойрхи Дорнодын үйлдвэрлэсэн хэмжээнээс хоёр дахин их (2016 онд + 8.4%) байгаа юм.

АНУ 2016 онд 1 915 Mtoe-ийн хэмжээтэйгээр OECD-ын хамгийн том үйлдвэрлэгч улс хэвээр байна (-107 Mtoe өмнөх оноос). 2016 оны АНУ-ын үйлдвэрлэлийн бууралт нь Канад, Австрали, Норвеги (нийлээд +17.3 Mtoe) улсуудын өсөлттэй тэнцэж тус тус OECD-ын хоёр, гурав, дөрөв дэхь том үйлдвэрлэгчид болоод байгаа юм. Эрчим хүчний үйлдвэрлэл нь OECD-ын гишүүн 35 орны 20-д өсчээ. OECD-ын орнууд 2016 онд 4 064 Mtoe эрчим хүч үйлдвэрлэжээ.

OECD-ын бус Азийн орнуудад 2016 онд эрчим хүчний үйлдвэрлэл мэдэгдэхүйц буурч (-2.7%) 3881 Mtoe болсон нь Хятад улсын огцом бууралттай (-6.1%) холбоотой гэж үзэж байгаа бөгөөд дараагийн 2 том үйлдвэрлэгч улс болох Энэтхэг (+3.6%), Индонези (+1.9%)-ийн өсөлтөөр нөхөгдөөгүй байна. Хятадад 2016 онд энергийн үйлдвэрлэл бараг 2 400 Mtoe (-6.1%) болж буурсанаас гадна нүүрс (-8.7%), нефьтийн үйлдвэрлэл (-6.9%) хүртлээ буурсан байдлыг байгалийн хий, усан цахилгаан станц, цөмийн эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлтөөр хэсэгчлэн нөхсөн байна (тус бүр +1.7%, +4.3%, +24.9%, +18.2%). Энэтхэгт эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт 2016 онд 3.6%-тай болж үүний улмаас нүүрсний үйлдвэрлэл (+2.9%), биотүлш болон хаягдал түлшний өсөлт (+6.6%) болсон байна.

2016 онд 2 043 Мtoe эрчим хүч үйлдвэрлэснээрээ Ойрхи Дорнодын бүс нутаг гуравдугаарт бичигдэж байна. Ойрхи Дорнод дахь эрчим хүчний үйлдвэрлэл 8.4%-иар өсч, энэ өсөлтөө дагаад дэлхийн тэргүүлэх нефьт үйлдвэрлэгч болсон. 2016 онд 1 862 Mtoe эрчим хүчний үйлдвэрлэлтэй байгаа OECD-ын бус Европ болон Евро-Азийн улсууд 2015 онтой харьцангуй 1.5%-ын өсөлттэй байна.

2016 онд Африк 1 107 Mtoe, OECD-ын бус Америк 806 Mtoe үйлдвэрлэлтэй байгаа нь -1.1%, -1.5% буурсан үзүүлэлт юм.

Эрчим хүчний үйлдвэрлэл улс орнуудад жигд хуваарилагдаагүй байдаг: түлш бүрийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг 5-аас доош тооны улс эзэлдэг. Хятад улс дэлхийн нүүрсний үйлдвэрлэлийн хагасыг, усан цахилгаан станцын 29%-ийг эзэлдэг. АНУ болон Франц улс нийлээд цөмийн эрчим хүчний 50%-ийг үйлдвэрлэдэг. Саудын Араб, ОХУ болон АНУ дэлхийн нефьтээр үйлдвэрлэх эрчим хүчний 40% мөн сүүлийн 2 жилд байгалийн хийн 40%-ийг эзэлсэн байна.

Top