NRG Energy: Хууль тогтоогчид сэргээгдэх эрчим хүчний зорилтыг хангахын тулд хэрэглэгчдийг сонголтыг хайхрахгүй байна…

Өнгөрсөн долоо хоногт буюу 10-р сарын 30-нд Коннектикутын Эрчим хүчний нийгэмлэгээс (CPES) зохион байгуулсан эрчим хүчний бага хурлын үеэр эрчим хүчний ханган нийлүүлэгчдийн бүрэлдэхүүн нь Коннектикут муж хийгээд АНУ даяар СЭХ-ийш хөгжүүлэх хамгийн үр ашигтай, сайн арга зам юу болох талаар хэлэлцэв.

Америк даяар муж, хот, компаниуд цэвэр эрчим хүч/ нүүрстөрөгчийн ялгаруулалт тэг гэсэн зорилтыг тавиад удаж байгаа бөгөөд Нью Йорк хот 2030 он гэхэд эрчим хүчнийхээ хэрэглээний 70%-ийг СЭХ-ээр хангахаар зорьж байгаа бол Хавай 100% СЭХ-ээр 2045 он гэхэд хэрэглээгээ шийддэг байх шийдэл зорилттой ажиллаж байна. Бусад 8 муж улс нь ч адил зорилтыг тавиад байгаа ажээ.

Kandi Terri, NRG, speaking at a panel during the CPES Future of Energy event. Credit: Jennifer MacNeil

Америкчууд цэвэр эрчим хүч хэрэглэх нь, эрчим хүчний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа хэдий ч хамгийн төвөгтэй хэсэг бол цахилгаан эрчим хүчийг хэрхэн үр ашигтай, аюулгүй, хямд түгээх нь 100 жил дамнасан асуудал болоод байгаа юм. Учир юу вэ? гэвэл энэ үйл ажиллагаанд шинэ цахилгаан станцууд, бизнесийн загварууд болон эдгээр зорилтыг биелүүлэх үүрэг хүлээсэн хууль тогтоогчид оролцдог. Үүнд их цаг хугацаа ордог.

Hudson (Hudson Energy Consulting компаний захирал) хурлын үеэр модератор хийсэн бөгөөд тэрээр өөрийн амьдардаг Швейцарь улс 2050 он гэхэд цөмийн энергигүйгээр эрчим хүчний хэрэглээгээ хангахын тулд эрчимтэй ажиллаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд “Швейцарийн Засгийн Газар өрсөлдөөнт зах зээлийн загвар руу шилжих нь эрчим хүчний стратегиа задлахад чиглэсэн чухал ач холбогдол бүхий хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн” гэж тэрээр хэллээ.

Дараа нь тэр самбар дээр “Та АНУ-ын бодлого зохицуулагч нар өрсөлдөөнт зах зээл, тэр дундаа жижиглэн худалдааны өрсөлдөөнт зах зээлийг зөв зохистойгоор харж чадаж байна уу?” гэсэн асуултыг гаргахад…

  • Терри (Con Edison цэвэр эрчим хүчний бизнесийн хөгжлийн ахлах мэргэжилтэн) хурлын үеэр панелист хийж байсан. Тэр хэлэхдээ ихэвчлэн хууль тогтоочид өрсөлдөөнд хуурмаг үйлчилгээ үзүүлдэг гэж боддог. Гэвч “Иймэрхүү чуулганд оролцохдоо хууль сахиулагчид болон зохицуулагчид ширээний ард суугаад энэ бүх хувилбарууд хэрхэн яригдаж байгааг сонсдог. Дараа нь би тэдэнтэй уулзаад жижиглэн худалдааны өрсөлдөөний ашиг тусын талаар, сайн дурын зах зээл зорилгоо хэрхэн чиглүүлж байгаа вэ, үүнийг урагшлуулахад хэрхэн авч явах хэрэгтэй вэ гэж асуувал бүгдээс нь өөр өөр хариулт авч байна.” гэж тайлбарлав.

Тиймээс бид энэ асуултанд “Үгүй гэж хариулна, бид жижиглэнгийн өрсөлдөөнийг шийдлийнхээ нэг хэсэг гэж харахгүй байгаа тул энэ нь надад болон NRG Energy-д төвөгтэй байдал үүсгэж манай зах зээлд сөргөөр нөлөөлж байна” хэмээн хэлжээ.

Ерөнхийдөө хурлын үеэр өрнөсөн асуудлыг дүгнэвэл:

  • Нэг талаас эрчим хүчний үйл ажиллагаа, тогтвортой хөгжилд төр хийгээд хууль тогтоогчдын оролцоо их улмаас өрсөлдөөнт зах зээл бий болж чадахгүй тодорхой зорилтот хүрэх хугацаа хэтэрхий удааширч байна. Бид бодлого боловсруулагчдыг зөвхөн хурлын үеэр зогсоод үйл явц, өрсөлдөөний ашиг тусын талаар ярих бус харин энэ үгээ үйлдэл болгоосой хэмээн хүсэж байна гэж хэлсэн бол
  • Нөгөө талаас буюу хууль тогтоогч байгууллагын төлөөллүүд: Бид бүгд зорилгодоо хурдан хүрэхийг эрмэлзэж байгаа гэвч энэ нь нарийн төвөгтэй асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг зөв хийхийн тулд хугацаа шаардлагатай хэдий ч төр, хувийн хэвшил хамт хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Аливаа зохицуулалтыг зохицуулагч, хууль тогтоогчид холбогдох байгууллагууд зохицуулж байгаа үед гарах эрсдэл бага байдаг хэмээн хэлжээ.
Top