Deprecated: File registration.php is deprecated since version 3.1.0 with no alternative available. This file no longer needs to be included. in /home/greenphx/public_html/wp-includes/functions.php on line 6114

Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wp-default domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/greenphx/public_html/wp-includes/functions.php on line 6114

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/greenphx/public_html/wp-includes/functions.php:6114) in /home/greenphx/public_html/wp-content/plugins/httpsd2-cache-engine/httpsd2-cache-engine.php on line 104

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/greenphx/public_html/wp-includes/functions.php:6114) in /home/greenphx/public_html/wp-content/plugins/httpsd2-cache-engine/httpsd2-cache-engine.php on line 105

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/greenphx/public_html/wp-includes/functions.php:6114) in /home/greenphx/public_html/wp-content/plugins/httpsd2-cache-engine/httpsd2-cache-engine.php on line 106

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/greenphx/public_html/wp-includes/functions.php:6114) in /home/greenphx/public_html/wp-content/plugins/httpsd2-cache-engine/httpsd2-cache-engine.php on line 109

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/greenphx/public_html/wp-includes/functions.php:6114) in /home/greenphx/public_html/wp-content/plugins/httpsd2-cache-engine/httpsd2-cache-engine.php on line 112

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/greenphx/public_html/wp-includes/functions.php:6114) in /home/greenphx/public_html/wp-includes/feed-rss2.php on line 8
Green Energy International https://greenenergy.mn/?lang=mn Tue, 09 Sep 2025 08:22:19 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.7.4 https://greenenergy.mn/wp-content/uploads/2024/07/cropped-logo-32x32.png Green Energy International https://greenenergy.mn/?lang=mn 32 32 Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт түүхэндээ хамгийн дээд хэмжээнд буюу 386 тэрбум ам.долларт хүрлээ. https://greenenergy.mn/2025/09/09/%d0%b4%d1%8d%d0%bb%d1%85%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%81%d1%8d%d1%80%d0%b3%d1%8d%d1%8d%d0%b3%d0%b4%d1%8d%d1%85-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%85%d3%a9%d1%80%d3%a9/?lang=mn https://greenenergy.mn/2025/09/09/%d0%b4%d1%8d%d0%bb%d1%85%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%81%d1%8d%d1%80%d0%b3%d1%8d%d1%8d%d0%b3%d0%b4%d1%8d%d1%85-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%85%d3%a9%d1%80%d3%a9/?lang=mn#respond Tue, 09 Sep 2025 08:05:38 +0000 https://greenenergy.mn/?p=4018 Цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалт өсөж байгаа хэдий ч улс орон бүрийн зохицуулалтын бодлогоос үүдэн зах зээлийн түвшин ялгаатай байна.

2025 оны эхний хагаст дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний төсөлд нийт 386 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, шинэ дээд хэмжээнд хүрснийг “BloombergNEF(BNEF)”-ийн “Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын тайлан”-д дурджээ.  Энэ нь 2024 оны мөн үетэй харьцуулахад 10%-аар өссөн үзүүлэлт юм.

Энэхүү үзүүлэлтэд хүрэхэд жижиг хэмжээний нарны болон далайн салхин эрчим хүчний хөрөнгө оруулалт голлон нөлөөлсөн бол томоохон хэмжээний нарны болон хуурай газрын салхины эрчим хүчний санхүүжилт буурсан байна.

Нар, салхины томоохон төслүүдийн хөрөнгийн санхүүжилт 2024 оны эхний хагастай харьцуулахад  13%-аар буурсан нь 2006 оноос хойших нийт хөрөнгө оруулалтын хамгийн бага хувийг эзэлж байна.  Үүнээс хамгийн ихээр буюу 19%-аар буурсан нь том хэмжээний нарны эрчим хүчний хөрөнгө оруулалт байна.

Хятадын эх газар, Испани, Грек болон Бразил зэрэг улсуудын зах зээлд эрчим хүчний хязгаарлалт нэмэгдэж, цахилгааны үнэд сөргөөр нөлөөлж буй нь хөрөнгө оруулагчдын орлогодоо санаа зовох үндэслэл болж байна. Харин засгийн газрын дуудлага худалдаа, тогтвортой  корпорацын эрэлттэй бүс нутгуудад хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сонирхол өндөр байна.

Жижиг хэмжээний нарны эрчим хүчний хөрөнгө оруулалт эрчимтэй өссөн бөгөөд ялангуяа Хятадын эх газарт хөрөнгө оруулах нь өмнөх онтой харьцуулахад бараг хоёр дахин нэмэгджээ. Энэ нь зохицуулалтын өөрчлөлтөөс өмнө төслөө хурдасгахад нөлөөлсөн бөгөөд уг өөрчлөлт нь сэргээгдэх эрчим хүчний үнийг тогтворгүй болгож байна.

Далайн салхин эрчим хүч 2025 оны эхний хагаст 39 тэрбумын ам.долларын хөрөнгө оруулалт татаж 2024 оны бүтэн жилийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээг давсан байна.

“BloombergNEF(BNEF)”-ийн Цэвэр эрчим хүчний газрын дарга Мередит Аннекс “Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулагчид, хөгжүүлэгчид хөрөнгийн хуваарилалт хийхдээ сайтар тунгааж, илүү ашигтай, үр өгөөжтэй төсөлд хөрөнгө оруулж байна. 2025 оны эхний хагаст том хэмжээний нарны болон хуурай газрын санхүүжүүлэлт буурснаас болж төслийн багцад хохирол учруулж байгаа бөгөөд энэхүү байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна” хэмээн онцлон дурджээ.

АНУ-ын хувьд хамгийн их уналттай буюу хөрөнгө оруулалтын хэмжээ 2024 оны сүүлээс 36%-аар буурсан нь сонгуулийн дараах тодорхойгүй байдал, салхины эрчим хүчний хөгжлийн удаашрал, тарифын эрсдэлээс үүдэлтэй байна.

Харин АНУ-руу оруулах хөрөнгө оруулалтаа Европын далайн салхины эрчим хүчний төслүүдэд шилжүүлснээр Европын холбооны 27 улсын хөрөнгө оруулалт 2024 оны хоёрдох хагастай харьцуулахад 30 тэрбум ам.доллар буюу 63%-аар өссөн байна.

2024 оны хурдацтай өөрчлөлтийн дараа хөгжиж буй зах зээлүүд тогтвортой болсон ба Зүүн Өмнөд Азийн хөрөнгө оруулалт 7%-аар өсөж, Латин Америкт бүс нутгийн хэмжээнд эзлэх хувь нь нэмэгдсэн байна.

Хятадын эх газар хөрөнгө оруулалтын хэмжээ давамгай хэвээр байгаа бөгөөд оны эхний хагаст дэлхийн нийт хөрөнгө оруулалтын 44%-ийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: Energy Live News Ltd, 2025 он

]]>
https://greenenergy.mn/2025/09/09/%d0%b4%d1%8d%d0%bb%d1%85%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%81%d1%8d%d1%80%d0%b3%d1%8d%d1%8d%d0%b3%d0%b4%d1%8d%d1%85-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%85%d3%a9%d1%80%d3%a9/feed/?lang=mn 0
ЕВРОПЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ https://greenenergy.mn/2022/10/11/%d0%b5%d0%b2%d1%80%d0%be%d0%bf%d1%8b%d0%bd-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d2%af%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d3%a9%d1%81%d3%a9%d0%bb%d1%82/?lang=mn https://greenenergy.mn/2022/10/11/%d0%b5%d0%b2%d1%80%d0%be%d0%bf%d1%8b%d0%bd-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d2%af%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d3%a9%d1%81%d3%a9%d0%bb%d1%82/?lang=mn#respond Tue, 11 Oct 2022 07:12:44 +0000 http://greenenergy.mn/?p=524&lang=mn ОХУ-ын Украинтай хийж байгаа дайн нь дэлхийн эрчим хүчний зах зээлд ноцтой үр дагаврыг үзүүлж байгаа ба 1970-аад оноос хойш түүхий нефтийн үнийн хамгийн өндөр өсөлтийг бий болгов. Уг үнийн өсөлт нь өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд 2023 оны эцэс гэхэд дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийг 1%-иар бууруулах магадлалтай гэж таамаглаж байна.

Газрын тос ба нүүрсний үнийн өсөлт

2022 оны эхний хагаст Европ дахь байгалийн хийн үнэ 2021 оны мөн үеэс дөрөв дахин, нүүрсний үнэ гурав дахин өссөн нь цахилгааны бөөний зах зээлийн үнэ гурав дахин өсөх шалтгаан болоод байна. Дэлхийн цахилгаан эрчим хүчний зах зээлийн үнийн индекс 2016-2021 оны эхний хагас жилийн дунджаас хоёр дахин өндөр түвшинд хүрсэн байна.

Байгалийн хийн үнийн өсөлт

2022 оны эхний хагаст эрчим хүчний үнэ олон оронд, ялангуяа Европт хурмал түлшний зах зээлийн энэхүү байдлаас болж огцом их хэмжээгээр өсөж байна. Цахилгаан эрчим хүчний зах зээл дээрх үнийн сүүлийн  дөрвөн улирлын буюу 2022 оны II улирлын дундаж үзүүлэлт 2016 оны жишиг үетэй харьцуулахад дунджаар гурав дахин, 2021 оны мөн үеэс 60 хувиар өндөр байна.

Олон улсын зах зээл дэх  цахилгаан эрчим хүчний дундаж үнэ

Европын эрчим хүчний үнийн өсөлт нь хурмал түлшний үнийн огцом өсөлттэй шууд хамааралтай юм. Европын холбооны улсуудын нийт хийн хэрэглээ 412 bcm (тэрбум м3) бөгөөд энэ хэрэглээний 42%-ийг ОХУ-с нийлүүлж, 37%-ийг нь эрчим хүчний үйлдвэрлэлд ашигладаг тул цахилгааны үнийг тогтооход их хэмжээний нөлөөг үзүүлж байна.

Европын зах зээлд 2022 оны эхний хагаст эрчим хүчний бөөний үнэ 2016-2021 оны эхний хагасын дунджаас 3-4 дахин өндөр байгаа ба Германд суурь горимд ажилладаг станцуудын үйлдвэрлэсэн эрчим хүчний дундаж үнэ 186 евро/МВт.цаг хүржээ.

 Хурмал түлш шатаах үед ялгаруулсан CO2-н бохирдлыг хэмжээг үнэлж төлбөр  тооцдог уг үнэ мөн мэдэгдэхүйц өссөн бөгөөд 2022 оны эхний хагаст 2021 оны мөн үетэй харьцуулахад 90%-иар өсч, дунджаар 84 евро/тн CO2 байна. 2022 оны 6-р сард Европын холбооны ETS (Emissions Trading System) төлбөрийн үнэ 2020 оны 1-р сарынхаас 3 дахин өссөн буюу мэдэгдэхүйц өсөлтийг үзүүлсэн хэдий ч уг өсөлт нь хийн түлшний үнийн өсөлттэй харьцангуй хийгээр үйлдвэрлэх эрчим хүчний үнийн өсөлтийн багахан хувийг эзэлж байна. 2020 оны 1-р сард уг төлбөр нь нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг байсан бол түүнээс хойш хийн түлшний үнэ 8 дахин нэмэгдэж 2022 оны 6-р сарын байдлаар 15%-иас доош болтлоо буурсан байна. Ерөнхийдөө 2020 оны 1-р сараас 2022 оны 6-р сар хүртэлх зардлын өсөлтийн 90% нь хийн түлшний үнэ өссөнтэй холбоотой бол ердөө 10% нь нүүрстөрөгч ялгаруулалтын төлбөрийн үнийн өсөлт байгаа юм.

Европын холбоо байгалийн хийн түлшээр ажилладаг цахилгаан станцын сарын дундаж зардлын задаргаа, 2018 оны 1-р сараас 2022

ОХУ нь байгалийн хийн хамгийн том экспортлогч, түүхий газрын тосны олборлолтоороо эхний гуравт ордог ба дэлхийн нүүрсний экспортын тавны нэг орчмыг дангаараа эзэлж байна. Мөн Европ дахь атомын цахилгаан станцуудыг ажиллуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. 2020 онд Европын холбоонд нийлүүлсэн ураны 25%-ийг Оросын боловсруулах, баяжуулах үйлдвэр хангаж байна. Атомын цахилгаан станцын түлш нь эрчим хүчний өндөр нягтралтай тул хатуу түлшнээс илүү хялбар нөөцлөх боломжтой. Европын атомын энергийн нийгэмлэг (Евратом) 2021 оны 7-р сарын дунд үед гаргасан жилийн тайландаа одоогийн ураны нөөц нь Европын холбооны атомын цахилгаан станцуудыг дунджаар 2.75 жил түлшээр цэнэглэх боломжтой гэж тооцоолжээ. Харин зарим реакторуудын нөөц 2023 оны эцэс гэхэд дуусаж магадгүй. Реакторын загвараас хамааран зарим атомын станц нь зөвхөн Оросын цөмийн түлшнээс хамааралтай байна.

2021 оны хоёрдугаар хагасаас Европын олон орнууд эцсийн хэрэглэгчийн цахилгааны үнийн өсөлтийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж байна.  2021 оны 9-р сараас 2022 оны 6-р сарын хооронд айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгааны өндөр төлбөрөөс хөнгөлөх арга хэмжээний санхүүжилт зарим улс орнуудад 43 тэрбум евро (Герман) хүрсэн ба зарим орнуудад үндэсний ДНБ-ий 3.5  хувь  (Грек, Литва) эзэлж байна. Хэрэглэгчийн цахилгаан хэрэглээний төлбөрийг бууруулах, хөнгөлөх нь гол төлөв тодорхой бүлгийг дэмждэг. Тухайлбал арав гаруй улс эрчим хүчний зах зээлийн жижиглэнгийн үнийг зохицуулж, арваас доошгүй улс бизнес эрхлэгчдийг дэмжиж, 25-аас доошгүй улс орлого багатай хэрэглэгчдэд татаас олгосон байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ өндөртэй үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн өртөгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын тулд Их Британи 2022 оны 4-р сард Эрчим хүчний хэрэглээ ихтэй үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрөө дахин гурван жилээр сунгажээ.

2021, 2022 онд эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг өссөн нь нийлүүлэгчдэд сөргөөр нөлөөлж Их Британид 20, Германд 30 гаруй эрчим хүчний жижиглэнгийн түгээх, хангах компаниуд дампуурчээ. Япон зэрэг Европын бус орнуудад ийм мөн адил нөхцөл байдал үүссэн. Зарим түгээх, хангах компаниуд худалдан авалтын зардлыг нөхөхгүй, эрсдэлээс хангалттай хамгаалагдаагүй эрчим хүч худалдан авалтын гэрээ байгуулсан нь хүнд байдалд оруулаад байгаа юм. 

Мөн түүнчлэн байгалийн хийн нийлүүлэлтийн хязгаарлалтаас үүсэж буй үнийн өсөлтөөс шалтгаалаад эрчим хүч үйлдвэрлэлийн зах зээлд нүүрсэн цахилгаан станцуудын хүчин чадал нэмэгдэх төлөвтэй байна. Европт эрчим хүчний нийлүүлэлтийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд хийн хэрэглээг бууруулж, нүүрсэн цахилгаан станцуудыг үе шаттайгаар зогсоох ажлыг хойшлуулан, хязгаарлалтуудыг цуцлах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.

]]>
https://greenenergy.mn/2022/10/11/%d0%b5%d0%b2%d1%80%d0%be%d0%bf%d1%8b%d0%bd-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d2%af%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d3%a9%d1%81%d3%a9%d0%bb%d1%82/feed/?lang=mn 0
GRID CODE БУЮУ НЭГДСЭН СҮЛЖЭЭНИЙ ДҮРЭМ https://greenenergy.mn/2020/07/28/grid-code-%d0%b1%d1%83%d1%8e%d1%83-%d0%bd%d1%8d%d0%b3%d0%b4%d1%81%d1%8d%d0%bd-%d1%81%d2%af%d0%bb%d0%b6%d1%8d%d1%8d%d0%bd%d0%b8%d0%b9-%d0%b4%d2%af%d1%80%d1%8d%d0%bc/?lang=mn https://greenenergy.mn/2020/07/28/grid-code-%d0%b1%d1%83%d1%8e%d1%83-%d0%bd%d1%8d%d0%b3%d0%b4%d1%81%d1%8d%d0%bd-%d1%81%d2%af%d0%bb%d0%b6%d1%8d%d1%8d%d0%bd%d0%b8%d0%b9-%d0%b4%d2%af%d1%80%d1%8d%d0%bc/?lang=mn#respond Tue, 28 Jul 2020 07:31:24 +0000 http://greenenergy.mn/?p=488 Эрчим хүчний салбар дэлхий нийтээрээ тогтвортой байдалруу хурдацтай шилжиж байна. 2011 оноос хойш жилд ойролцоогоор 100 ГВт  СЭХ-ний станцууд ашиглалтанд орж байна. 2014 оны хувь нийт цахилгаан үйлдвэрлэлийн 22%-ийг сэргээгдэх эрчим хүчний эзэлж байсан. Үүнээс усан цахилгаан 16.4%, хувьсах сэргээгдэх эрчим хүч (Variable Renewable Energy VRE) буюу нар, салхи 3.6%-ийг тус тус эзэлж байжээ (2018 оны байдлаар СЭХ 25.1% үүнээс УЦС 15.8%, нар, салхи 7% байна.). Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд хувьсах СЭХ-ний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлж байгаа бөгөөд IRENA-ын хийсэн судалгаагаар 2030 он гэхэд 20% -иар нэмэгдэх төлөвтэй байна.

    Grid code буюу Нэгдсэн сүлжээний дүрэм нь хувьсах СЭХ-ний эх үүсвэрийг сүлжээнд амжилттай нэгтгэхэд чухал ач холбогдолтой юм. Эрчим хүчний системийг хэвийн ажиллуулахад хувьсах СЭХ-ний үйлдвэрлэл нь ердийн үеийн ажиллагаанаас ялгагдах тодорхой бэрхшээлүүдийг бий болгодог. Эдгээр бэрхшээлийн хариуд хувьсах СЭХ-ний технологи хурдацтай хөгжиж байгаа бөгөөд хуримтлуур болон хяналт удирдлагын систем зэрэг технологиудыг нэвтрүүлж, эрчим хүчний системд шинээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж байна. Технологийн болон ашиглалтын эдгээр дэвшил нь цахилгаан эрчим хүчний сүлжээг ажиллуулах илүү уян хатан байдлыг бий болгож, хувьсах СЭХ-ний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлсээр байна. Хувьсах СЭХ-ний эх үүсвэр бүхий системийг хэрэглэгчдэд хүргэж, цахилгаан сүлжээнд амжилттай нийлүүлэхэд шаардлагатай гол гурван бүрэлдэхүүн хэсгүүд бол “Технологи, Ашиглалт, Зохицуулалт” юм.

   Нэгдсэн сүлжээний дүрэм нь эрчим хүчний систем, эрчим хүчний зах зээлийн үйл ажиллагаа, үйл ажиллагааны тогтвортой байдал, хангамжийн аюулгүй байдал, худалдаа зэрэг олон талын ажилагааг зохицуулах дүрэм гэж ойлгож болно. Нэгдсэн сүлжээний дүрэм нь дотроо  сүлжээнд холбогдох дүрэм, үйл ажиллагааны дүрэм, төлөвлөлтийн дүрэм, зах зээлийн дүрэм гэсэн хэд хэдэн багц дүрмээс бүрддэг.

  Сүлжээний холболтын дүрмийн (Grid connection code)  үүрэг нь тухайн улсын цахилгаан сүлжээнд хувьсах СЭХ буюу салхи болон нарны станцууд  холбогдох үед тухайн станц нь сүлжээний холболтын дүрэмд тусгагдсан техникийн шаардлагыг хангах явдал юм. Ингэснээрээ  системийн тогтвортой байдал, найдвартай ажиллагааг хадгалахын зэрэгцээ сүлжээнд холбогдох үед станцыг эзэмшигч болон үйл ажиллагааг явуулах талын хооронд шударга байдлыг бий болгож өгдөг. Нэгдсэн сүлжээний дүрэм боловсруулах үйл явцад дараах элементүүдийг багтаах ёстой: техникийн судалгаа, мэдээлэл цуглуулах, улс орны онцлог шинж чанарыг үнэлэх; экспертүүдийн Нэгдсэн сүлжээний дүрэмын төсөл; төслийн талаарх талуудын зөвлөлдсөн байдал; Нэгдсэн сүлжээний дүрмийн баталгаа; боловсруулалт; Нэгдсэн сүлжээний дүрмийг хэрэгжүүлсний дараах бодлогын өөрчлөлт, туршлагад үндэслэсэн засвар зэрэг олон зүйлсийг авч үзэж тусгах шаардлагатай болдог. Нэгдсэн сүлжээний дүрмийг боловсруулахдаа өмнөх туршлагыг ашиглахад тустай байдаг хэдий ч улс бүр өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй байдаг тул үг бүрчлэн хуулах боломжгүй юм.

   Энэ мэдээллийг Нэгдсэн сүлжээний дүрмийн талаарх анхан шатны мэдээлэл өгөх зорилгоор бэлтгэсэн бөгөөд IRENA-с 2016 онд гаргасан “SCALING UP VARIABLE RENEWABLE POWER: THE ROLE OF GRID CODES” гэх тайланг ашиглалаа. Илүү ойлгомжтой хялбар болгох үүднээс доорх зургуудыг бэлдлээ мөн дэлгэрэнгүйг Англи хэл дээр уншихийг хүсвэл холбоос линкээр тайлантай танилцаарай.

]]>
https://greenenergy.mn/2020/07/28/grid-code-%d0%b1%d1%83%d1%8e%d1%83-%d0%bd%d1%8d%d0%b3%d0%b4%d1%81%d1%8d%d0%bd-%d1%81%d2%af%d0%bb%d0%b6%d1%8d%d1%8d%d0%bd%d0%b8%d0%b9-%d0%b4%d2%af%d1%80%d1%8d%d0%bc/feed/?lang=mn 0
Эрчим хүчний хуримтлуур – 5 алхам https://greenenergy.mn/2020/02/20/%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%85%d1%83%d1%80%d0%b8%d0%bc%d1%82%d0%bb%d1%83%d1%83%d1%80-5-%d0%b0%d0%bb%d1%85%d0%b0%d0%bc/?lang=mn https://greenenergy.mn/2020/02/20/%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%85%d1%83%d1%80%d0%b8%d0%bc%d1%82%d0%bb%d1%83%d1%83%d1%80-5-%d0%b0%d0%bb%d1%85%d0%b0%d0%bc/?lang=mn#respond Thu, 20 Feb 2020 13:55:57 +0000 http://greenenergy.mn/?p=428&lang=mn Дэлхийн даяар эрчим хүчний систем төврөлийг сааруулах, дижитал хэлбэрт шилжих, нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй эрчим хүч үйлдвэрлэх гэсэн гол чиглэлийг барьж хэлбэржиж байгаа бөгөөд энэ шилжилт, хурдацтай хөгжлийг хангахад тулгарч буй бэрхшээлүүдийг судлан Дэлхийн эрчим хүчний зөвлөл (World Energy Council WEC)-өөс “Innovation Insight-2020” гэх тайланг жил болгон гаргадаг билээ. Тэгвэл энэ жил уг тайлан Эрчим хүчний хуримтлуурын талаар онцолсон байна.

Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахад хамгийн нөлөө бүхий хүчин зүйл бол яах аргагүй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх явдал бөгөөд үүнд туслах гол хөшүүргийг эрчим хүчний хуримтлуур хэмээн үзэж байна. Тохиромжтой хуримтлуурын систем нь 24/7 буюу тасралтгүй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болон найдвартай цэвэр эрчим хүчний үйлвэрлэлийн гол холбоос юм. Энэ асуудлаас гадна гэнэтийн тасалдалт, сэргээгдэх эрчим хүчнээс хамааралгүйгээр үүсэх эрчим хүчний хэлбэлзлийг арилгах зэрэг чухал үүрэг бүхий хэрэгцээг хангаж ажилладаг. Гэхдээ хуримтлуурын системийн одоогийн хэрэглээ болон хөгжүүлэлт богино хугацааны, батерейнд суурилсан нэмэлт төхөөрөмж хэлбэрээр л ашиглагдаж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг тасралтгүй ашиглах шаардлагатай өдөр тутмын, долоо хоног бүр, тэр ч байтугай улирлын чанартай хэмнэлттэй шийдлүүдийг боловсруулахад төдийлөн ахиц гарахгүй байна хэмээн үзжээ.

Технологи, бизнесийн загвар, боломжит болон тохиромжтой бодлогын сүүлийн үеийн байдал, хөгжүүлэлтийн талаар 17 орны эрчим хүчний удирдагчтай ярилцаж, эдгээрийн 10 тохиолдолыг судалгаа байдлаар тайланд тусгажээ. Энэ судалгаагаар одоо ашиглагдаж буй гол эрчим хүчний хуримтлуурын технологи нь хүсч буй шаардлагыг хангахгүй байгааг дурьджээ. Цаашлаад зөвхөн лити-ион батерейнд анхаарал хандуулсанаараа бусад өртөг багатай технологийн хөгжлийг удаашруулан, эрсдэл оруулж байж болзошгүй хэмээжээ.

5 алхам

  1. НЭГДСЭН СТРАТЕГИ: Эрчим хүчний хуримтлуур бол сайтар судлагдсан уян хатан шийдэл юм. Гэсэн хэдий ч эрчим хүчний хуримтлуур нь эрчим хүчний салбарт шаардалагтай, үр ашиг авчрах зүйл гэдэг нь тодорхой байгаа боловч бодлого боловсруулагч болон зохицуулагч нар хэрэгжүүлэлтийг дэмжихэд шаардагатай бодлого, зохицуулалтыг судалж, өөрчлөлтийг бий болгох шаардлагатай.
  2. ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАГВАР- БОЛОМЖ & ЧАДВАР: Зах зээлд нэвтэрч өөр өөр үйлчилгээг нэгэн зэрэг үзүүлэх чадвар нь эрчим хүчний хуримтлуурыг технологиос нь үл хамааран хэмнэлттэй байршуулах боломжийг олгоно.
  3. ЗӨВХӨН БАТЕРЕЙ ГЭДЭГ ОЙЛГОЛТООС ИЛҮҮ: Зөвхөн батерейн технологид суурилсан эрчим хүчний хуримтлуурын ашиглалтыг багасгах. Энэ нь эрчим хүчний системд ирээдүйд нэвтрүүлэх өөр өөр шийдэл бүхий технологиудын зах зээлийг тэгш боломжоор хангана гэсэн үг юм. Тодорхой технологид чиглэсэн хэвшмэл байдлыг арилгах нь ижил төрлийн үүрэг бүхий бусад төслүүдийг хөгжүүлэхэд хөшүүрэг болж байдаг.
  4. САЛБАРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ: Эрчим хүчний хуримтлуур нь зам тээвэр, хөдөө аж ахуй, цэвэр эрчим хүч үйлдвэрлэл зэрэг том салбарууд хооронд холбогдох боломжийг бүрдүүлж байна. Дулаан, цахилгаан, устөрөгч зэрэг энергийн төрөл бүрийн векторд ашиглаж болно.
  5. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ: Автомашины салбар зэрэг өөр бусад салбаруудын хөрөнгө оруулалтанд найдах нь хангалтгүй. Эрчим хүчний салбар нь эцсийн зорилгод нийцсэн илүү бүтээмжтэй технологийг ашиглахын тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Эцэст нь БҮГДЭД ХЯМД ҮНЭТЭЙ ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ.

Тайлан татах: https://www.worldenergy.org/assets/downloads/Five_steps_to_energy_storage_v301.pdf

]]>
https://greenenergy.mn/2020/02/20/%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%85%d1%83%d1%80%d0%b8%d0%bc%d1%82%d0%bb%d1%83%d1%83%d1%80-5-%d0%b0%d0%bb%d1%85%d0%b0%d0%bc/feed/?lang=mn 0
АНУ-ын цэвэр эрчим хүч худалдан авагчдын жагсаалтыг Facebook тэргүүлэв https://greenenergy.mn/2020/02/08/%d0%b0%d0%bd%d1%83-%d1%8b%d0%bd-%d1%86%d1%8d%d0%b2%d1%8d%d1%80-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87-%d1%85%d1%83%d0%b4%d0%b0%d0%bb%d0%b4%d0%b0%d0%bd-%d0%b0%d0%b2%d0%b0%d0%b3%d1%87%d0%b4/?lang=mn https://greenenergy.mn/2020/02/08/%d0%b0%d0%bd%d1%83-%d1%8b%d0%bd-%d1%86%d1%8d%d0%b2%d1%8d%d1%80-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87-%d1%85%d1%83%d0%b4%d0%b0%d0%bb%d0%b4%d0%b0%d0%bd-%d0%b0%d0%b2%d0%b0%d0%b3%d1%87%d0%b4/?lang=mn#respond Sat, 08 Feb 2020 09:26:50 +0000 http://greenenergy.mn/?p=422&lang=mn Сэргээгдэх эрчим хүч худалдан авагчдын холбоо (REBA) нь 2019 онд гишүүдийнхээ худалдаж авсан цэвэр эрчим хүчний хэмжээг тооцоолж доорхи мэдээллийг онцолсон байна.

Уг тайланд дурьдсанаар 2019 онд 1,546 ГВт хүртэлх хэмжээний СЭХ-ийг компаниуд худалдаж авсан нь эрчим хүчний тогтвортой байдлын зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үзэж байгаа юм.

Эрчим хүчний зардлын тогтворгүй байдлыг зохицуулах, эрчим хүчний хэрэглээнээс хамааралтай уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах зэрэг шалтгаанаас үүдэлтэйгээр цэвэр эрчим хүчний томоохон худалдан авагч байгууллагууд нь ирээдүйд 0 нүүрстөрөгч буюу нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй эрчим хүчний үүсвэр нь тэдний харилцаа холбоо болоод хувьцаа эзэмшигчдийнх нь ашиг сонирхолд нийцнэ гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажилладаг байна.

2019 оны ТОП 10 цэвэр эрчим хүч худалдан авагч байгууллагууд

  1. Facebook – 1.546 ГВт
  2. Google – 1.107 ГВт
  3. AT&T – 0.960 ГВт
  4. Microsoft – 0.624 ГВт
  5. T- Mobile – 0.581 ГВт
  6. Walmart – 0.541 ГВт
  7. Amazon – 0.487 ГВт
  8. Ball Corporation – 0.388 ГВт
  9. McDonald’s – 0.380 ГВт
  10. Honda – 0.320 ГВт

REBA 2025 он гэхэд 60 ГВт хүртэлх хэмжээний сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэнэ хэмээх зорилтыг тавьжээ.

Виржиниа муж дахь Facebook-ын Altavista Solar төсөл нь барилгын ажлыг оролцуулаад ашиглалтын 35 жилийн турш 200 гаруй ажлын байр болон 1.8 сая долларын татварыг бий болгохнээ.

2019 оны хамгийн том технологийн бус эрчим хүчний худалдан авагч болох AT&T нь Оклахома мужийн Frontier Wind Power II-ийг барьсанаараа 250 ажлын байр бий болгож, ойролцоогоор 123,000 өрхийг хангах хэмжээний эрчим хүчийг үйлдвэрлэх ажээ.

REBA компанийн гүйцэтгэх захирал Миранда Баллентин: Эрчим хүчний хэрэглээний талаас илүү хувь нь худалдааны болон үйлдвэрлэлийн (C&I) салбараас гардаг тул эрчим хүчний томоохон худалдан авагчид утааг бууруулах боломжийг тодорхойлж байх нь чухал ач холбогдолтой юм хэмээжээ.

“Жагсаалтад тэргүүлж байгаа удирдагч компаниуд нь байгаль орчин, нийгэм, засаг захиргааны (ESG) төлөвлөлтийн нэг хэсэг бол сэргээгдэх эрчим хүчийг нэгтгэж орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулах замаар нүүрстөрөгчийг 0 болгох ирээдүйн төлөө ажиллах нь чухал гэж үзэж байна.”

 

]]>
https://greenenergy.mn/2020/02/08/%d0%b0%d0%bd%d1%83-%d1%8b%d0%bd-%d1%86%d1%8d%d0%b2%d1%8d%d1%80-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87-%d1%85%d1%83%d0%b4%d0%b0%d0%bb%d0%b4%d0%b0%d0%bd-%d0%b0%d0%b2%d0%b0%d0%b3%d1%87%d0%b4/feed/?lang=mn 0
“Салхины эрчим хүчний үйлдвэрлэлд Хүйсийн тэнцвэрт байдал хэрэгтэй байна” хэмээн IRENA-c мэдэгдлээ. https://greenenergy.mn/2020/01/17/18-%d1%81%d0%b0%d0%bb%d1%85%d0%b8%d0%bd%d1%8b-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d2%af%d0%b9%d0%bb%d0%b4%d0%b2%d1%8d%d1%80%d0%bb%d1%8d%d0%bb%d0%b4-%d1%85/?lang=mn https://greenenergy.mn/2020/01/17/18-%d1%81%d0%b0%d0%bb%d1%85%d0%b8%d0%bd%d1%8b-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d2%af%d0%b9%d0%bb%d0%b4%d0%b2%d1%8d%d1%80%d0%bb%d1%8d%d0%bb%d0%b4-%d1%85/?lang=mn#respond Fri, 17 Jan 2020 08:57:43 +0000 http://greenenergy.mn/?p=416&lang=mn Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд томоохон байр суурийг эзлээд буй салхины эрчим хүч үйлдвэрлэлийн явцад эрэгтэй инженерүүд давамгай байдлаар оролцдог байна. Гэсэн хэдий “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг- IRENA”-ын үзэж байгаагаар хүйсийн тэнцвэртэй байдлыг хөгжүүлж, эмэгтэй хүний ур чадварыг түлхүү ашиглаж чадвал ирээдүйд салхины эрчим хүч илүү хүртээмжтэй, тогтвортой үйл ажиллагаатай болж чадах юм хэмээн үзжээ.

“Wind Energy: A Gender Perspective- Cалхины эрчим хүч: Хүйсийн байдлын хэтийн төлөв” хэмээх салхины эрчим хүчний үнэ цэнэ дэхь эмэгтэй хүний оршихуйн талаархи товч судалгааг хийсэнтэй танилцсан талаараа хуваалцюуу. Энэ судалгаа нь 71 орны мянга гаруй хувь хүн, байгууллагуудын эмэгтэйчүүдийн төлөөллөөс жендэрийн оролцооны бодлого болон энэ салбарт жендэрийн хэвийсэн байдлын талаарх ойлголт дээр үндэслэн хийсэн байна.

Зарим баримт, мэдээллүүдээс дурьдвал:

  • Эмэгтэйчүүд Салхины эрчим хүч үйлдвэрлэлийн ажиллах хүчний ердөө 21%-ийг эзэлж байгаа бөгөөд ерөнхий СЭХ үйлдвэрлэлийн 32% харин уламжлалт эрчим хүчний эх үүсвэр буюу газрын тос, байгалийн хий зэрэг салбарт 22%-ын оролцоотой ажиллаж байна.
  • Жендэрийн үүрэг, соёл-нийгмийн хэм хэмжээний ойлголт нь хүйсийн тэгш байдлыг бий болгоход томоохон саад болдог.
  • Хөдөлмөрийн хөлсний тэгш бус байдлын хэмжээ дэлхийн эдийн засгийн хувьд 68% байгаатай харьцуулахад салхины хувьд 40% байна.
  • Европ, Хойд Америк нь салхины эрчим хүчтэй холбоотой эмэгтэйчүүдийн ажил эрхэлэлтийн хамгийн их хувь буюу 26%-ийг эзэлж байна.

IRENA нь энэхүү судалгааг дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл (GWEC) болон Global Women’s Network for the Energy Transition (GWNET) -тэй хамтран явуулсан байна.

]]>
https://greenenergy.mn/2020/01/17/18-%d1%81%d0%b0%d0%bb%d1%85%d0%b8%d0%bd%d1%8b-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d2%af%d0%b9%d0%bb%d0%b4%d0%b2%d1%8d%d1%80%d0%bb%d1%8d%d0%bb%d0%b4-%d1%85/feed/?lang=mn 0
Англи улсын цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ хатуу түлшээр үйлдвэрлэдэг эрчим хүчний хэмжээг 2019 онд анх удаа давж гарчээ. https://greenenergy.mn/2020/01/06/%d0%b0%d0%bd%d0%b3%d0%bb%d0%b8-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d1%86%d1%8d%d0%b2%d1%8d%d1%80-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d2%af%d0%b9%d0%bb%d0%b4%d0%b2%d1%8d/?lang=mn https://greenenergy.mn/2020/01/06/%d0%b0%d0%bd%d0%b3%d0%bb%d0%b8-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d1%86%d1%8d%d0%b2%d1%8d%d1%80-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d2%af%d0%b9%d0%bb%d0%b4%d0%b2%d1%8d/?lang=mn#respond Mon, 06 Jan 2020 03:53:04 +0000 http://greenenergy.mn/?p=409&lang=mn 2019 он бол Их Британий хувьд хамгийн цэвэр жил болж өнгөрлөө. Анх удаа 12 сарын турш нүүрстөрөгч ялгаруулахгүй үйлдвэрлэдэг эрчим хүчний хэмжээ түлшээр үйлдвэрлэсэн үйлдвэрлэлийн хэмжээг давжээ.

Энэ нь тус улсын хувьд түүхэн чухал үе гэж тооцогдож байгаа бөгөөд 1990 оны агаарын бохирдлоос үүдэлтэйгээр 1990-2050 оны хооронд агаарын бохирдлыг 100% бууруулна гэж амлалт өгснөөс хойшхи хугацааны яг 50 хувь өнгөрсөн энэ үед 50-иас илүү хувийг цэвэр эрчим хүчээр хангаж чадсан нь амжилт юм.

“National Grid”-ын мэдээлэлсэнээр салхи, нар, цөмийн эрчим хүч болон зэргэлдээ орнуудаас авсан импортын эрчим хүчний хэмжээ нийлээд 48.5% буюу хатуу түлшээр (43%) үйлдвэрлэсэн хэмжээнээс 5.5%-иар илүү байгаа юм. Харин үлдсэн 8.5%-ийг биомассаас үйлдвэрлэжээ.

“Бид шинэ арван жилийн босгон дээр энэ үр дүнд хүрсэндээ баяртай байна. Бүгдэд аюулгүй, найдвартай, цэвэр эрчим хүчний системийг хүргэж, хөгжүүлэхийн төлөө бид хувь нэмэрээ оруулж, чухал үүрэг гүйцэтгэхийг хичээдэг” хэмээн National Grid-ын гүйцэтгэх захирал John Pettigrew хэлжээ.

Өнгөрсөн 12-р сард National Grid дараагийн 5 жилийн хугацаанд хий болон цахилгаан эрчим хүчний системд ойролцоогоор 10 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс бараг 1 тэрбум фунт стерлинг нь 2025 он гэхэд нүүрстөрөгч ялгаруулдаггүй цахилгаан системийг ажиллуулахад туслах технологи бүхий Цахилгаан системийн операторын (Electricity system operator ESO) шинэ тоног төхөөрөмжинд оруулах хөрөнгө оруулалт гэж төсөвлөөд байгаа бол 85 сая фунт стерлингийг хийн дамжуулах сүлжээн дэх дулааны декарбонжуулалтыг дэмжихэд зориулсан байна.

]]>
https://greenenergy.mn/2020/01/06/%d0%b0%d0%bd%d0%b3%d0%bb%d0%b8-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d1%86%d1%8d%d0%b2%d1%8d%d1%80-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d2%af%d0%b9%d0%bb%d0%b4%d0%b2%d1%8d/feed/?lang=mn 0
16. Сүүлийн 32 жилийн хугацаанд салхины эрчим хүч үйлдвэрлэлийн улс орнуудын хэмжээнд хэрхэн өөрчлөгдөж, хөгжсөнийг дараах хөдөлгөөнт дүрсээс сонирхоорой https://greenenergy.mn/2020/01/02/16-%d1%81%d2%af%d2%af%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-32-%d0%b6%d0%b8%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85%d1%83%d0%b3%d0%b0%d1%86%d0%b0%d0%b0%d0%bd%d0%b4-%d1%81%d0%b0%d0%bb%d1%85%d0%b8%d0%bd%d1%8b-%d1%8d%d1%80/?lang=mn https://greenenergy.mn/2020/01/02/16-%d1%81%d2%af%d2%af%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-32-%d0%b6%d0%b8%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85%d1%83%d0%b3%d0%b0%d1%86%d0%b0%d0%b0%d0%bd%d0%b4-%d1%81%d0%b0%d0%bb%d1%85%d0%b8%d0%bd%d1%8b-%d1%8d%d1%80/?lang=mn#respond Thu, 02 Jan 2020 13:24:34 +0000 http://greenenergy.mn/?p=403&lang=mn Салхин эрчим хүчний технологи 30 гаруй жилийн өмнөөс ашиглагдаж, эрчим хүч үйлдвэрлэдэг болсон талаар та мэдэх үү?

Дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчний амлалтыг сэргээх тусам зохицуулалтаас зайлсхийж, өсөлтийг нь дэмжих зорилгоор татаас олгож эхэлдэг. Олон жилийн туршид салхины эрчим хүчтэй холбоотой ийм тохиолдлыг доорх бичлэгээс харах боломжтой.

Сэргээгдэх эрчим хүчний өсөлтийг дэмжихийн тулд улс орнууд юу хийдэг вэ? Уг асуултын хариултыг мэдэхийг хүсвэл цааш уншина уу.

Засгийн газраас шинэ техник технологийг дэмжих үүднээс эхний ээлжинд түүнийг хөгжүүлэх зардлыг нөхөхөд зориулж буцалтгүй тусламж өгч болно. Жишээлбэл: Дани улсад 1985-1988 оны хооронд 100 МВт салхины эрчим хүчний суурилуулалт бүрт засгийн газраас төслийн суурилуулалтын зардлын 30 хүртэлх хувийг буцалтгүй тусламж хэлбэрээр өгдөг байжээ (энэ судалгааг дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл IRENA-аас гаргасан “History of Wind”-ыг сонирхоорой).

Сэргээгдэх эрчим хүчний бас нэг бодлого бол дэмжих тариф буюу feed-in tariff (FIT) юм. Энэ нь ерөнхийдөө үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчний тодорхой хувийг иргэд төлнө гэсэн үг юм. Ингэснээрээ үйлдвэрлэгч, хөгжүүлэгч нарын хувьд салхин цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчний үр өгөөж нь баталгаат түвшинд байна гэсэн үг юм. Онолын хувьд бол FIT нь төсөл хөгжүүлэгчийн хувьд суурилуулалтын зардлыг шингээсэн цахилгаанаа зарах өртөг болон иргэдийн зүгээс төлөгдөх цахилгааны төлбөр хоорондын зөрүүг нөхөх явдал юм. Жишээлбэл, 1990-ээд оны үед Герман улсад цахилгаан эрчим хүчний жижиглэнгийн үнийн дүнгийн 90 хувийг FIT гэж тогтоож байсан бол Дани улсад 85% болгосон. Википедиа-с авсан мэдээллээр дэлхийн 50 гаруй оронд сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой дэмжих тариф байдаг байна.

Монгол улсын хувьд Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан нь дулааны цахилгаан станцын болон импортоор худалдан авах 1 кВт.ц цахилгааны өртгөөс харьцангуй өндөр үнээр буюу валютын ханшнаас хамаарч 180-190 төг/кВт.ц-аар нийлүүлэгддэг учраас тодорхой хэмжээний зөрүү үүсдэг. Энэхүү эх үүсгүүрээс шалтгаалсан үнийн зөрүүг аль нэг төрлийн эрчим хүчний тарифт шингээх замаар бус “сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф” болгон нэвтрүүлж, хэрэглэгчийн хэрэглэсэн 1 кВт.ц тутамд 4 төг байхаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон. Өрхийн цахилгаан хэрэглээний төлбөрт эзлэх байдлаар нь тооцож үзвэл сард дунджаар 200кВт.ц цахилгаан хэрэглэдэг бол дэмжих тарифын төлбөрт 800 төгрөг /НӨАТ-гүй/ нэмэгдэнэ. Энэ нь нийт цахилгааны төлбөрийн 3.4%-ийг эзлэхээр байна. Дэлхийн олон улс орнууд байгалийн баялгийн нөөцөөс хараат эрчим хүчний үйлдвэрлэлийг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогын хүрээнд дэмжих тариф буюу ногоон тарифын тогтолцоог нэвтрүүлсээр байна.

Дэмжих тарифийн нэг сул тал бол хэрэв технологийн өртөг нь дэмжих тарифийн ханшнаас хурдан унавал татааснаас олж болох өндөр ашгийн ашиглахын тулд төсөл хөгжүүлэгчид уг зах зээлрүү шуурч эхэлдэг байна.

Их Британи зэрэг бусад зах зээлд Contract for Difference (CfD) буюу Ялгавартай байдлын гэрээ /Монгол албан ёсны хэллэг нь ямар байдгийг үл мэднэ 😊/ гэгдэх татаасыг баталсан. Энэ бодлого нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид нь үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ strike price (хэрэгжүүлэх үнэ)-ийг тогтоосон үнийн баталгаатай Low Carbon Contracts Company (LCCC) урт хугацааны гэрээг байгуулах боломжийг олгодог. Уг гэрээний зарчим юу вэ гэвэл эрчим хүчний зах зээлд зарагдах үеийн үнэ хэрэгжүүлэх үнээс бага байсан тохиолдолд LCCC гэрээний дагуу зөрүүг үйлдвэрлэгчид төлнө. Эсрэгээрээ эрчим хүчний үйлдвэрлэлийн үнэ анх тогтсон хэрэгжүүлэх үнээс илүү зарагдах боломжтой болсон тохиолдол үйлдвэрлэгч LCCC-д зөрүүг өгөх ёстой.

Дараагаар нь АНУ-д өргөн хэрэглэгддэг татварын хөнгөлөлт юм. АНУ-ын салхины станц хөгжүүлэгчдийн хувьд production tax credit (PTC) буюу үйлдвэрлэлийн татварын хөнгөлөлт гэж байдаг бөгөөд энэ нь өөрсдийн салхин цахилгаан станцаар үйлдвэрлэж буй кВт.цаг  тутамд татварын тооцооноос суутгаж авдаг байна. 2015 онд байгууламж ашиглалтанд орсноос хойш эхний 10 жилийн хугацаанд кВт.ц тутамд 2.2 центээр тооцож байсан бол 2017 оноос хойш үе шаттайгаар бууж эхлээд байгаа юм. Одоогийн байдлаар уг дүнгийн 60% буюу 1 кВт.ц-ын үнэ 1.32 цент болж тогтсон байна. Уг хөнгөлөлт 2020 онд дуусах байсан боловч АНУ-ын конгресс саяхан үүнийг 2020 дуустал болгон сунгажээ.

Өнөө үед салхины эрчим хүчч үйлдвэрлэлээрээ тэргүүлээд байгаа БНХАУ нь 2011 онд дэмжих тарифийг 7.5 цент/кВт.ц болгож байсан нь Салхины эрчим хүч хурдацтай хөгжих эхлэлийг тавьж байжээ.

Сүүлийн 30 жилийн хугацаанд салхины эрчим хүчний үйлдвэрлэл (ГВт.цаг) улс орнуудын хувьд хэрхэн өөрчлөгдөж буйг дараах анимейшнээс сонирхоорой. Уг анимейшнийг BP Statistical Review of World Energy 2019 | 68th edition-ээс бэлтгэлээ. Харин мэдээллүүдийг өөр өөр эх сурвалжуудаас бэлтгэсэн бөгөөд дор бүрд нь иш татах гэж хичээлээ 😊.

]]>
https://greenenergy.mn/2020/01/02/16-%d1%81%d2%af%d2%af%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-32-%d0%b6%d0%b8%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85%d1%83%d0%b3%d0%b0%d1%86%d0%b0%d0%b0%d0%bd%d0%b4-%d1%81%d0%b0%d0%bb%d1%85%d0%b8%d0%bd%d1%8b-%d1%8d%d1%80/feed/?lang=mn 0
2019 оны төгсгөлд Хятад улсын сэргээгдэх эрчим хүчний өсөлтийг дараах 5 зураглал харуулж байна. https://greenenergy.mn/2019/12/02/2019-%d0%be%d0%bd%d1%8b-%d1%82%d3%a9%d0%b3%d1%81%d0%b3%d3%a9%d0%bb%d0%b4-%d1%85%d1%8f%d1%82%d0%b0%d0%b4-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d1%81%d1%8d%d1%80%d0%b3%d1%8d%d1%8d%d0%b3%d0%b4%d1%8d%d1%85/?lang=mn https://greenenergy.mn/2019/12/02/2019-%d0%be%d0%bd%d1%8b-%d1%82%d3%a9%d0%b3%d1%81%d0%b3%d3%a9%d0%bb%d0%b4-%d1%85%d1%8f%d1%82%d0%b0%d0%b4-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d1%81%d1%8d%d1%80%d0%b3%d1%8d%d1%8d%d0%b3%d0%b4%d1%8d%d1%85/?lang=mn#respond Mon, 02 Dec 2019 10:41:55 +0000 http://greenenergy.mn/?p=395&lang=mn
  • Хятад улсын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадал нь 2019 оны эцэс гэхэд 2 тэрбум кВт хүрэх төлөвтэй байна.
  • Хятадын Сэргээгдэх эрчим хүчний инженерийн хүрээлэнгээс (China Renewable Energy engineering Institude) гаргасан мэдээллээр 2018 оны эцсийн байдлаар Хятадын ЦЭХ-ний суурилагдсан чадал 1900 ГВт байсан нь 2017 оныхоос 119,860 МВт буюу 6.7%-иар өссөн үзүүлэлт байжээ. Харин энэ жил 6%-иар нэмэгдэн 2000 ГВт хүрнэ гэж Хятадын Цахилгаан эрчим хүчний зөвлөлөөс (CEC) мэдээлэлжээ.

    1. Хятад улсын усан цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 2019 онд 360 ГВт

    Усан цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 2018 онд 352.6 ГВт байсан бол энэ жил 360 ГВт болж нэмэгдэж байна.

    1. Сүлжээнд холбогдон ажилладаг салхин цахилгаан станцын чадал 210 ГВт болсон

    Хятадын цахилгаан эрчим хүчний зөвлөлөөс гаргасан мэдээллийн дагуу 2019 онд Хятадын СЦС-ын суурилагдсан хүчин чадал нь 210 ГВт болсон бөгөөд өмнө жил 184 ГВт байжээ.

    1. Нарны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал нь 200 ГВт

    Өмнө жил 174 ГВт байсан бөгөөд энэ жил 26 ГВт НЦС-ын бүтээн байгуулалт хийгдэж 200 ГВт-д хүржээ.

    1. Сүлжээнд холбогдсон биомассын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь 22 ГВт

    2018 онд 17.8 ГВт байсан бол 2019 онд 22 ГВт болтлоо нэмэгдсэн.

    china renewable energy-н зурган илэрц"

    An Overview of China’s Renewable Energy Market

    Дүгнэвээс 🙂

    Сүүлийн 12 сарын хугацаанд Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбарт усан цахилгаан станцын эх үүсвэр хурдацтай хөгжиж суурилуулалтаараа давамгайлсан хэвээр байгаа бөгөөд дараагаар нь СЦС, НЦС-ууд орж байна. Биомасс болон газрын гүний дулааны суурилуулалтын эзлэх хувь бага байгаа хэдий ч өмнөх оноос өссөн үзүүлэлттэй гарсан байна.

    Хятад улс сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал, хэрэглээний хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч болсон бөгөөд дэлхийн нийт СЦС-ын суурилагдсан хүчин чадлын 1/3-ийг, НЦС-ын ¼-ийг эзэлж байна.

    “БНХАУ-ын СЦС-ын суурилагдсан хүчин чадал өнгөрсөн 4 жилийн хугацаанд 96 ГВ-аас 184 ГВ хүрч хоёр дахин нэмэгдсэн, харин НЦС-ын суурилагдсан хүчин чадал 25 ГВ-аас 174 ГВт болж 3 дахин нэмэгдсэн. Ер нь манай улсад салхи болон нарны эрчим хүч эрчимтэй хөгжиж байна” хэмээн Хятадын Эрчим хүчний судалгааны нийгэмлэгийн дэд захирал Ши Юба 2019 оны “Олон улсын цэвэр эрчим хүчний санхүүжилт ба хөрөнгө оруулалт”-ын чуулганд оролцож байх үеэрээ хэлсэн билээ.

    Хурдтай өсөлтөд үндэслэн сэргээдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх нь ирээдүйтэй алхам юм. Хятад улс АНУ, Европын холбоо нийлснээс ч илүү их хэмжээний мөнгийг цэвэр эрчим хүчний төлөөх дэд бүтцэд зарцуулжээ. Тус улсад хатуу түлшний асар их эрэлт хэрэгцээтэй хэвээр байгаа хэдий ч ойрын 20 жилийн хугацаанд бага нүүрстөрөгчийн үйлдвэрлэлийг багасгаж, цэвэр эрчим хүчний технологид оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ 6 триллион доллараас давах төлөвтэй байна.

    ]]>
    https://greenenergy.mn/2019/12/02/2019-%d0%be%d0%bd%d1%8b-%d1%82%d3%a9%d0%b3%d1%81%d0%b3%d3%a9%d0%bb%d0%b4-%d1%85%d1%8f%d1%82%d0%b0%d0%b4-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d1%81%d1%8d%d1%80%d0%b3%d1%8d%d1%8d%d0%b3%d0%b4%d1%8d%d1%85/feed/?lang=mn 0
    13. “Дэлхийн эрчим хүчний төлөв байдал – 2019” нь дэлхийн эрчим хүчний ирээдүйн талаархи тод дүр зургийг харуулж байна. https://greenenergy.mn/2019/11/21/13-%d0%b4%d1%8d%d0%bb%d1%85%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%82%d3%a9%d0%bb%d3%a9%d0%b2-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%b4%d0%b0%d0%bb-2019/?lang=mn https://greenenergy.mn/2019/11/21/13-%d0%b4%d1%8d%d0%bb%d1%85%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%82%d3%a9%d0%bb%d3%a9%d0%b2-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%b4%d0%b0%d0%bb-2019/?lang=mn#respond Thu, 21 Nov 2019 09:38:00 +0000 http://greenenergy.mn/?p=386&lang=mn Дэлхийн эрчим хүчний агентлагаас (IEA) жил болгон гаргадаг тэргүүлэх ач холбогдол бүхий тайлангуудын нэг болох “World Energy Outlook 2019” (WEO-2019) буюу “Дэлхийн эрчим хүчний төлөв байдал – 2019” тайланд ирээдүйд эрчим хүчний ерөнхий төлөв байдал өнөөдрийхөөс шал өөр байна хэмээн тодорхойлсон байна.

    Энэхүү тайланд газрын тосны хангалттай нийлүүлэлттэй зах зээл болон геополитикийн хурцадмал байдал, үл ойлголцол, агаарын бохирдолын өсөлт хийгээд дэлхийн цаг уурын өөрчлөлтийг бууруулах бодлогын хүлээгдэж буй үр дүнгийн хооронд ялгаа, түүнчлэн эрчим хүчтэй холбоотой бүхий л амлалтууд хийгээд дэлхийн 850 сая хүнийг хангах эрчим хүчний хомсдол зэрэг зөрүүтэй ойлголтууд их байгаа талаар дурьдсан байна.

    Мэдээж хэрэг урьдын адилаар засгийн газраас гаргах шийдвэрүүд ирээдүйн эрчим хүчний системийн хөгжилд чухал хэвээр байна. Үүнээс үүдээд WEO-2019 дээрх ирээдүйн эрчим хүчний төлөв байдал нь одоогийн шийдвэр гаргагч нарын баримталж буй бодлого, хөрөнгө оруулалт, технологи болон бусад сонголтоос хамаараад өөр хоорондоо зөрүүтэй зураглалууд гараад байгаа юм.

    Эдгээр зураглалууд нь бүгд үндсэн асуудлыг шийдэхийг эрэлхийлж байна – одоо байгаа цэгээс хаашаа, хэрхэн хүрэхийг…

    IEA-ын гүйцэтгэх захирал доктор Fatih Birol: “Дэлхийн эрчим хүчний төлөв байдлын энэ жилийн онцолсон зүйл бол дэлхийн эрчим хүчний системийг өөрчлөх ганц эсвэл энгийг шийдвэр биш юм. Бүхий л технологи эсвэл түлш нь эдийн засгийн тоглолтонд оролцох шаардлагатай байдаг. Ийм учраас засгийн газар тодорхой үүрэг хариуцлагатай ажиллаж, ирээдүйг тодорхойлох хамгийн том цар хүрээг бий болгож чадах хүчтэй бодлого боловсруулагчид хэрэгтэй” хэмээжээ.

    Тогтвортой хөгжлийн зураглал бүх хүмүүст ашигтай, зардал багатай эрчим хүчний үйлчилгээг үзүүлдэг олон төрлийн түлш, технологийн ачаар утааг огцом бууруулж чадаж байгаа нь харагдаж байна.

    Одоогийн бодлогын зураглалаар бол эрчим хүчний эрэлт 2040 он хүртэл жилдээ 1.3%-иар өсч улмаар эрчим хүчний зах зээлийн бүхий л чиглэлд сөргөлдөөн гарч, эрчим хүчтэй холбоотой утаа ялгаруулалт үргэлжилсээр байна.

    Шинэ бодлого нэртэй байсан Тогтсон бодлогын зураглал (эдгээрийг илүү дэлгэрэнүй судалмаар байвал STEPS, SDS, CPS гэсэн түлхүүр үгсийг ашиглаарай 😊) нь ирээдүйн дүр зургийг харуулсан бөгөөд энэ нь найдвартай, тогтвортой эрчим хүчний ирээдүйн зорилго юм.

    Энэ бодлогын хүрээнд эрчим хүчний эрэлт 2040 он гэхэд жилд 1%-иар өсч байхаар харуулсан бөгөөд нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай СЭХ-ний эх үүсвэрүүд тэргүүлэх үйлдвэрлэл буюу уг өсөлтийн талаас илүү хувийг хангаж, байгалийн хийн 1/3-ийг эзэлж байхаар төлөвлөж байгаа юм. Газрын тосны хэрэглээ 2030-аад онд буурч, нүүрсний хэрэглээ ч мөн адил буурах аж. Эрчим хүчний салбарын зарим бүрэлдэхүүн жишээ нь цахилгаан эрчим хүч хурдацтай өөрчлөгдөж байна.

    Гэсэн хэдий ч цэвэр эрчим хүчний эрч хүч нь дэлхийн эдийн засаг, хүн амын өсөн нэмэгдэж буй нөлөөг нөхөхөд хангалтгүй юм. Утааны ялгарлын өсөлт удаашрах боловч 2040 оноос өмнө хүсч буй хэмжээнд хүртлээ багасч чадахааргүй байна.

    Утааг тогтвортой замналд нь оруулах их ажилтай зэрэгцэн дэлхийн олон засгийн газруудын хувьд эрчим хүчний аюулгүй байдал асуудал хэвээр байна.

    Уламжлалт эрсдэл still байсаар кибер аюулгүй байдал, эрс тэс цаг агаарын байдал зэрэг зүйлүүд байнгын сонор сэрэмжийг шаардаж байдаг. Үүний зэрэгцээ цахилгаан эрчим хүчний салбар дахь өөрчлөлт, шинэчлэл нь бодлого боловсруулагчдаас технологийн өөрчлөлт, эрчим хүчний системийн уян хатан ажиллагаатай холбоотойгоор өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд хурдан шилжиж,  шийдвэр гаргах чадвартай байхыг шаардсаар байна.

    “Дэлхий нийтээрээ утааг бууруулахад лазер мэт анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байна. Иймээс засгийн газар, хөрөнгө оруулагчид, компаниуд болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүрэг бүхий бүх хүмүүсийг хамарсан томоохон эвслийг бий болгохыг уриалж байна” гэж доктор Birol маань хэлэв.

    Тогтвортой хөгжлийн хувилбар руу чиглүүлэхэд хамгийн их нөлөөлдөг элемент бол эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх явдал юм. Одоогийн байдлаар үр ашгийн сайжруулалт удааширч байна: 2018 онд 1.2 хувьтай байгаа нь 2010 оноос хойш ажиглагдсан дунджаас хоёр дахин бага байгаа бөгөөд шаардлагатай үзүүлэлт буюу 3%-тай харьцуулахад хамаагүй доогуур байгаа юм.

    Цахилгаан эрчим хүч нь Тогтвортой хөгжлийн зураглалд ойрын хорин жилийн хугацаанд хэрэглээ өсч байгааг харж болох цөөн хэдэн эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэг юм. Цахилгаан эрчим хүчний эцсийн хэрэглээний эзлэх хувь нь 2040 он гэхэд өнөөгийн тэргүүлэгч газрын тосны хэрэглээнээс давж байна. Нар, салхины цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нь бараг бүх өсөлтийг хангахаар байна.

    ]]>
    https://greenenergy.mn/2019/11/21/13-%d0%b4%d1%8d%d0%bb%d1%85%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%82%d3%a9%d0%bb%d3%a9%d0%b2-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%b4%d0%b0%d0%bb-2019/feed/?lang=mn 0