Search
Close this search box.

Испанийн нарны эрчим хүч үйлдвэрлэгчид 3.3 ГВт-ын татаасгүй НЦС-ыг байгуулахаар төлөвлөж байна

Испанийн Нарны эрчим хүч үйлдвэрлэгч нар нь 2023 оны сүүл гэхэд улсын санхүүжилтгүйгээр 3325 МВт-ын хүчин чадал бүхий НЦС-уудыг суурилуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээрээ бүс нутгийн нарны эрчим хүчний зах зээлд огцом өсөлтийг авчрах юм.

the 30-MW TORDESILLAS 1 solar PV plant, developed by Solaria. Credit: Solaria

10 жилийн өмнөөс эхлээд Испани нь дэлхийн нарны эрчим хүч үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн сонирхолтой зах зээл болж хувирсан. Испанид 7000 МВт-ын татаасгүй НЦС-ууд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Европ дахь хамгийн том зах зээл гэж Bloomberg NEF-ийн тайланд дурджээ. Тус улс нь СЭХ-ний операторуудтай гэрээ байгуулан үйлдвэрлэгч болон хэрэглэгчдийн аль альных нь хувьд боломжит цахилгааны тогтмол үнээр эрчим хүч худалдан авах гэрээний 61%-ийг эзэмшдэг ажээ.

Худалдааны дайны ялагч

Нарны эрчим хүчийг хөгжүүлэхэд гарах зардал нь АНУ болон Хятад хоорондын худалдааны дайнаас үүдэлтэйгээр багасаж, илүү хурдацтай хөгжих боломжийг бий болгож байна. Хятад нарны хавтан үйлдвэрлэгчид нь улам томорч үйлдвэрлэлээ зогсоож чадахгүй байгаагийн улмаас зарим улсруу экспортлоход хүндрэлтэй байгаа тохиолдолд борлуулалтын хэмжээг тогтвортой байлгах үүднээс үнээ бууруулж байна. Мөн юанийн ханш уналт зэргээс үүдэлтэйгээр НЦС-ыг барихад шаардлагатай зарим эд ангийн үнэ 10%-иар буурсан байна.