Search
Close this search box.

Үйлчилгээ

Бид бүхний үзүүлж буй үйлчилгээ

Ерөнхий гүйцэтгэгч

Бид төсөл эхлэхээс дуусах хүртэл менежментийн цогц шийдлээр ханган ажилладаг. Үүнд зураг төсөл, инженерчлэл, бараа материал болон тоног төхөөрөмжийн худалдан авалт, барилгын үр ашигтай менежмент зэрэг зүйлс багтана. Инженерчлэлийн чадавх, найдвартай худалдан авалтын түншлэл, барилгын менежментийн ур чадвараар бид төслийг заасан хугацаанд нь найдвартайгаар гүйцэтгэнэ.

Ашиглалт болон засвар үйлчилгээ

Бид дэд бүтцэд урт насжилт, үр ашгийг амласан найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээг санал болгож байна. Бид засвар үйлчилгээндээ сул зогсолтыг багасгах, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны оновчтой үр дүнг ханган ажиллана.


Зөвлөх үйлчилгээ

Манай зөвлөх үйлчилгээний алба нь төслийн үр дүнг оновчтой болгох стратегийн санаачилга, тохирсон шийдлүүдийг санал болгож байна. Бид үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах, ТЭЗҮ боловсруулах, захиалагчийн хяналт, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөөг өгдөг.

Инженеринг

Бид ажлын туршлага болон ур чадвар дээрээ үндэслэн үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд техникийн болон зохицуулалтын стандарт шаардлагад нийцсэн инженерчлэлийн шийдлүүдийг санал болгон ажилладаг.

Төслийн менежмент

Манай төслийн менежментийн үйлчилгээ нь үр ашиг, ил тод байдлыг эрхэмлэн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэдэг. Бид төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд анхны төлөвлөлтөөс төслийг хүлээлгэн өгөх хүртэл нягт харилцаа холбоо, нарийн төлөвлөлт, эрсдэлийн менежментийг чухалчлан ажилладаг.